Зүрхэнд үрчиллээ суудаггүй.

Зүрхэнд үрчиллээ суудаггүй.

Бусдад түгээгээрэй

Ямар ч үед хүн төрөлхтний хамгийн адармаатай, ээдрээтэй асуудал нь хайр байсан, байсаар ч байгаа. Хайр гэдгийг бид өөр өөрийнхөөрөө л бодож, тодорхойлдог.


Тэгвэл зохиолчид болон бусад хүмүүс хайрыг юу гэж боддог бол.


Хувьслын биологич Ричард Давкинсын амьдрал болоод шинжлэх ухаанд нотлох баримт ямар ач холбогдолтой болохыг арван настай охиндоо тайлбарласан захидалд:
“Хүмүүс заримдаа хайртай гэж хэлэхэд нь бус өөрийн мэдрэмждээ л итгэ гэж ярьдаг. Гэхдээ энэ бол маш муу аргумент. Хэн нэгэн чамд хайртай л бол үүнийг нь батлах хангалттай их нотолгоо байж л таарна. Түүнтэйгээ хамт байхдаа чи цаг тутамд, минут бүрд тийм нотолгоог харах болно. Зөвхөн чамд төрж буй мэдрэмж бус түүний гадаад илэрхийлэл ч үүнийг нь илтгэдэг юм. Түүний харц, зөөлөн дуу хоолойд нь өршөөл нигүүлсэл, хайр шингэсэн байх болно. Энэ бүхэн нотолгоо.”

Хүүхдийн зохиолоор алдаршсан АНУ-ын зохиолч Лемони Сникетын “Тунхуу: Гашуун үнэнээс зайлсхийж чадахгүй” зохиолд“Хайр яг л эцэг эх хүүхдээ өөрчилдөг аргаар хүнийг өөрчилж чаддаг.

Японы алдарт зохиолч Харуки Муракамигийн “Эрэг дээрх Кавка” зохиолд:

“Дурласан хүн өөрийнхөө алдагдсан хэсгийг хайж байдаг. Тиймээс л хайртынхаа тухай бодох бүрдээ гунигт автдаг. Яг л таны хайртай дурсамжийг чинь хадгалсан өрөөнд удаан хугацааны дараа орох шиг л тийм мэдрэмж өгдөг гэсэн үг.”


Хүн хөгширвөл хайр дагаад хөгширдөг гэж үү?

Үгүй гэдгийн баталгаа болсон сайхан зургуудыг үзэцгээе.


Өдөр бүр шинээр дурлана.

Халамжаа хэзээ ч харамлахгүй. Хаанаас ч юм ундраад байдаг.

Хамтдаа үргэлж хөгжилтэй.

Бүхэл мөчид цугтаа байна.

Гараас нь атгаад хаана ч хүрч чадахаар мэт.

Сайхан мөч бүр цугтаа өнгөрдөг.

 Тэр үргэлж хараад баймаар хөөрхөн.

Өхөөрдөм биш гэж үү?

Бүхий л цаг хугацааг хамтдаа өнгөрөөмөөр.

Сэдэв бэлтгэсэн: Pentadice
Эх сурвалж: betterhealth.vic.gov.au


Бусдад түгээгээрэй
Сонин хачин