Өдөрт 30 минутын дасгал хийсний 8 ашиг тус

Өдөрт 30 минутын дасгал хийсний 8 ашиг тус

Бусдад түгээгээрэй

Дасгал хөдөлгөөн хийснээр таны биед маш олон зүйл өрнөж байдаг хамгийн энгийн жишээ бол тархинд очих хүчил төрөгчийн хэмжээ нэмэгддэг. Харин хүчил төрөгч бол энергийн их үүсгэвэр.

1.    Зүрх судасны тогтолцоонд ямар үр дүн үзүүлэх вэ ?
Шигдээс, Зүрх судасны өвчин(судас хатуурах өвчин), АД ихсэх өвчин, Чихрийн шижин зэрэг өвчнөөс сэргийлчхэд тань хэрэгтэй.

2.    Таргалалтаас сэргийлэх.
Өдөрт та 30-40 минут дасгал хийснээр жин нэмэх эсвэл жин алдахаас сэргийлж чадна.

3.    Сэтгэл санааг өргөх.
Биеийн хөдөлгөөн хийх нь тархин дахь химийн бодисыг өдөөж, илүү аз жаргалтай, тайвшрах мэдрэмж төрүүлдэг.

4.    Эрч хүчийг нэмэгдүүлэх.
Дасгал нь таны биеийг үргэлжлүүлэн үр дүнтэй ажиллуулахад шаардагдах цочролыг өгөх болно. Булчингийн эдэд хүчилтөрөгч, шим тэжээлийг хүргэж, зүрх судасны системийг илүү үр дүнтэй ажиллахад туслах болно.

5.    Санах ойг сайжруулах.
Санах ой, сурах үүрэгтэй гипоталамусийн эсийн үйл ажиллагааг нэмэгдүүлдэг.

6.    Бүтээмжийг нэмэгдүүлэх.
Судалгаанаас харахад цай ний цагаараа 30 минут гарч алхдаг ажилчид суугаа хамт ажилладаг хүмүүсээсээ илүү бүтээмжтэй байдаг.

7.    Бүтээлч сэтгэлгээ нэмэгддэг.
Дасгал хөдөлгөөн хийснээр хүчил төрөгчийн хэмжээ өсөж бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг.

8.    Өөртөө итгэх итгэлийг сайжруулах.
Хагас цаг дасгал хийснээр өөртөө итгэх итгэл нэмэгддэг.
Дасгал хөдөлгөөн хийснээр таны биед маш олон зүйл өрнөж байдаг хамгийн энгийн жишээ бол тархинд очих хүчил төрөгчийн хэмжээ нэмэгдэг. Харин хүчил төрөгч бол энергийн их үүсгэвэр.

Сэдэв бэлтгэсэн: Pentadice
Эх сурвалж: betterhealth.vic.gov.au

Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө