Алхах нь таны БMБ маш хэрэгтэй.

Алхах нь таны БMБ маш хэрэгтэй.

Бусдад түгээгээрэй

Өдөр бүр ердөө 30 минут алхсанаар ямар нэгэн зүрх судасны өвчнөөс сэргийлэх, ясыг бэхжүүлэх, биеийн илүүдэл өөх тосыг бууруулах, булчингийн хүч чадал, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэх боломжтой. 
Мөн зүрх судасны өвчин, чихрийн шижин-гийн 2-р хэлбэр, ясны сийрэгжилт, зарим хорт хавдар зэрэг өвчний эрсдэлийг бууруулж чадна.
Долоо хоногт 75мин болон түүнээс дээш хугацаанд дасгал хийдэг хүмүүсийг огт дасгал хийдэггүй хүмүүстэй харьцуулсан судалгааг 2007 онд хийсэн байдаг. 
Уг судалгааний гол зорилго нь эдгээр бүлгийн хүмүүсийн өвчлөлд өртөмтгий байдлыг судлахад чиглэсэн. 
Үр дүнд дүгнэлт гаргахад дасгал хийдэг хүмүүс ямар нэгэн зүрх судасны өвчлөл болон бусад өвчлөлд маш бага өртөж байсан.

Алхах нь эрүүл мэндэд тустай
Та алхаж байхдаа өөрийнхөө биеийн жинг өөрөө авч явдаг. Үүнийг жингийн дасгал гэж нэрлэдэг. Алхах нь таны эрүүл мэндэд ямар эерэг нөлөөг үзүүлэх вэ?

·         Зүрх судасны өвчин, цус харвах эрсдэлийг бууруулдаг.

·         гипертензи (цусны даралт ихсэх), өндөр холестерол, үе мөч, булчин өвдөх, хөших, чихрийн шижин зэрэг өвчний
менежментийг сайжруулах.

·         Яс бэхжүүлэх, тэнцвэрийг сайжруулах.

·         Булчингийн даацыг ихэсгэх, тэсвэр тэвчээр нэмэгдсэн.
·         Биеийн өөхийг багасгах.

Таны амьдралд биеийн тамирын дасгал хөдөлгөөний эхлэлийг бий болгох.

Өдөр тутмын амьдралын хэв маягийн төлөвлөгөөнд суурилсан биеийн тамирын дасгал нь жин хасахад туслах, турсны дараа жингээ барих хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Хөдөлгөөнтэй амьдрлийн хэв маягаа хэвийн хадгалахад тань туслах зөвлөмж.

·         Лифтний оронд шатаар өгсөх.

·         Нийтийн тээврийн хэрэгслээс нэг зогсоолын өмнө гараад ажил болон гэр рүүгээ алхах.

·         Ойрхон дэлгүүрүүдээр алхах (машингүй)

·         Үр хүүхэд эсвэл тэжээвэр амьтантайгаа хамт алхах.

Алхах нь таны хувьд таатай тааламжтай байх.

Байнга алхах нь зөвхөн таний эрүүл мэндэд тустай зүйл биш. Алхах нь таньд найз нөхөд,  хамт олонтойгоо илүү цагийг өнгөрөөх боломжийг өгнө.

Явган алхах үеийн аюулгүй ажиллагааны зөвлөмж

Явган алхах нь ерөнхийдөө дасгал хийх аюулгүй арга боловч гэнэтийн аюулаас болгоомжлох нь зүйтэй.

·         40-өөс дээш настай, илүүдэл жинтэй эсвэл удаан хугацаагаар дасгал хийгээгүй бол эмчид үзүүлээрэй.

·         Цэврүү, гуяны хэлтэрхийгээс зайлсхийхийн тулд сул, тохилог хувцас, тохирох гутал өмсөх.

·         Алхахаасаа өмнө болон дараа нь их хэмжээний шингэн уух хэрэгтэй. Хэрэв та удаан алхаж байгаа бол усаа аваад
яваарай(шингэн алдалтаас сэргийлэх).

Сэдэв бэлтгэсэн: Pentadice
Эх сурвалж: betterhealth.vic.gov.au



Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө