МӨНГӨӨ ЗӨВ ЗАРЦУУЛАХ БОЛОН ХЭМНЭХ ЭНГИЙН АРГУУД

МӨНГӨӨ ЗӨВ ЗАРЦУУЛАХ БОЛОН ХЭМНЭХ ЭНГИЙН АРГУУД

Бусдад түгээгээрэй

Өнөөдөр хүн бүхэн чанартай бараа, үйлчилгээний мэдээллийг хурдан шуурхай авахыг хүсэж байна. Үүнтэй зэрэгцээ хязгааргүй хэрэглээгээ үүдэлтэй зарлага нэмэгдсэн. Тэгвэл их хотын амьдралд оролцохдоо мөнгөө зөв зарцуулах, хэмнэлт хийх аргуудыг та бүхэнд танилцуулъя.

1-рт: АВТОБУСНЫ U-MONEY КАРТАА EBARIMT-ТАЙ ХОЛБОХ

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо U money картыг ашиглаарай. Гэхдээ “U money карт борлуулах, цэнэглэх цэг”-үдэд цэнэглэж аваад автобусанд уншуулаад явах бус U money картаа Ebarimt-нд бүртгүүлснээр та зорчих болгондоо хэмнэлт хийх, НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцох бүрэн боломжтой болж байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.u-money.mn/ сайтаас аваарай.

2-рт: ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙН БУЮУ ХӨНГӨЛӨЛТИЙН КАРТ АШИГЛАХ

Та энэхүү гишүүнчлэлийн картыг ашиглан худалдан авалтын үнийн дүнгээсээ 3-10%-ыг цуглуулан, зарцуулах, мөн хямдрал урамшууллын олон хувилбарыг ашиглах боломжтой. Үүнээс гадна бонус оноогоор үйлчилгээ авах, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын талаарх мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг олгож байгаа юм. Тиймээс танд өдөр бүр үйлчилгээ авдаг байгууллагынхаа хөнгөлөлтийн картыг авахыг санал болгож байна. Ингэснээр та зөвхөн худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас урамшуулал, хөнгөлөлт эдлэх, НӨАТ-ын урамшууллын 10 хувь авах, эх орондоо татвар төлөх зэрэг олон олон давуу талуудтай болж байгаа юм.

3-рт: U-POINT  БУЮУ БҮГДИЙГ НЭГТГЭСЭН КАРТ АШИГЛАХ

Хэрэв та олон байгууллагын олон картыг авч явах дургүй эсвэл нэг картаар бүгдийг удирдах дуртай хүн бол танд  U-Point картыг ашиглахыг зөвлөж байна. Яагаад гэвэл U-Point карт нь NFC технологид суурилсан, Barcode болон QR кодоор үйлчлүүлэх боломжтой карт юм. Та гишүүн байгууллагуудаар үйлчлүүлэх, эсвэл худалдан авалт хийсний дараа U-Point картаа уншуулан PIN кодоор баталгаажуулж оноогоо цуглуулж бас зарцуулах боломжтой.

U-Point картын давуу тал нь

  • Олон байгууллагын олон карт хадгалах шаардлагагүй болно.
  • Дурын гишүүн байгууллагаар үйлчлүүлж урамшуулалд хамрагдах боломжтой.
  • Урамшууллын оноогоо хүссэн үедээ ашиглах боломжтой.
  • Хямдрал, урамшуулал зарласан бараан дээр давхар урамшуулал авах боломжтой.
  • Картын дансны хуулгаа шалгаж хэрэглээгээ хянах боломжтой.

Үндэсний үйлдвэрлэгч, импортлогч, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ урамшууллын оноог нэг картанд цуглуулж, зарцуулах боломж бүхий бүгдийг нэгтгэсэн карт юм. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.upoint.mn/uPoint сайтаас аваарай.

Сэдэв бэлтгэсэн: Pentadice 
Эх сурвалж: u-money.mn


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө