Альцгеймер өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Альцгеймер өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Бусдад түгээгээрэй

Альцгеймерийн өвчин бол ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг аажмаар муудах, эргэлт  буцалтгүй үүсдэг тархины эмгэг юм.

Альцгеймер өвчний шалтгаан?

  • Нас: 65 нас хүрснээс хойш 5 жил тутамд Альцгеймер өвчин тусах магадлал хоёр дахин нэмэгддэг.
  • Гэр бүлийн түүх
  • Дауны хам шинж
  • Толгойн гэмтэл
  • Зүрх судасны өвчин

Альцгеймер өвчний шинж тэмдэг:

  • Өдөр тутмын чадварт нөлөөлдөг санах ойн алдагдал
  • Асуудлыг төлөвлөх эсвэл шийдвэрлэхэд өөрт бэрхшээлтэй санагдах
  • Энгийн даалгавруудыг гүйцэтгэхэд бэрхшээлтэй болох
  • Цаг хугацаа болон орон зайн баримжаа алдагдах
  • Ярихад төвөгтэй болох
  • Төсөөлөн бодох чадвар алдагдах
  • Шалтгаангүй уурлах бухимдах гуних гутрах
  • Ажил, нийгмийн үйл ажиллагаанаас гарах

Альцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлэх

  • Тогтмол дасгал хийх: Alzheimer’s Research & Prevention Foundation-ийн мэдээлснээр тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр Альцгеймер өвчнөөр өвчлөх эрсдэлийг 50% хүртэл буурдаг болохыг нотолсон.
  • Нийгмийн оролцоо: Бид тусдаа хөгждөггүй, тархи ч хөгждөггүй. Нийгмийн харилцаатай байх нь Альцгеймерийн өвчнөөс сэргийлхэд чухал ач холбогдолтой.
  • Эрүүл хооллолт: Альцгеймерийн өвчний үед үрэвсэл, чихрийн шижин нь мэдрэлийн эсүүдийг гэмтээж, тархины эсүүдийн хоорондын холбоог саатуулдаг. Сахарын хэмжээг багасгах, далайн гаралтай хүнс ихээр хэрэглэх, нэмэлтээр Омега-3 өөх тосыг гаднаас авах, антиоксидант хоол хүнс түлхүү хэрэглэх(ногоон навчит ногоо, жимс жимсгэнэ, брокколи зэрэг хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх).
  • СуралцахАмьдралын туршид шинэ зүйлийг сурч, тархиа хөгжүүлсэн хүмүүс Альцгеймерийн өвчнөөр өвдөх магадлал багатай. Та чөлөөт цагаараа ямар нэгэн шинэ зүйл сурах, ямар нэгэн зүйл төсөөлөн бодох, таавар таах зэрэг зүйлсийг хийх нь өвчнөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
  • Тогтмол унтахЗарим судалгаагаар тархинд үүссэн хорт бодисыг гадагшлуулахын тулд тогтмол унтах нь чухал ач холбогдолтойг онцолсон.
  • Зүрх  судасны эрүүл мэнд: Зүрх судасны эрүүл бус байдлаас хамааран Альцгеймерийн өвчин болон Судасны дементиа(Тархины цусан хангамж тасалдахад тархины эсүүд хүчилтөрөгч, шим тэжээлийн дутагдалд орсноор тархины бор гадаргын хэсэг гэмтээдэг) зэрэг өвчнүүд үсч хөгждөг. Та өөрийн цусны даралтаа хянах, эрүүл хооллох, тамхинаас гарах зэрэг арга хэмжээ авснаар урьдчилан сэргийлж болно.

Сэдэв бэлтгэсэн: Pentadice

Source:

helpguide.org

nhs.uk

health.harvard.edu


Бусдад түгээгээрэй
Uncategorized Зөвлөгөө