Анатоми ба физиологийн тойм

Анатоми ба физиологийн тойм

Бусдад түгээгээрэй

Анатоми бол бие мах бодийн бүтцийг судлах шинжлэх ухааны нэгэн хэсэг. Анатоми гэх үг нь Грек гаралтай үг ба “зүсэх, салгах” гэсэн утгатай. Хүний анатоми нь анх гаднаас ажиглах болон дайны үед шархадсан цэргүүдийн шархыг ажиглах байдлаар судлагдаж байсан. Үүний дараа эмч нар мэдлэг олохын тулд нас барагсдын цогцос дээр шинжилгээ хийх эрхтэй болсон байдаг. Үүний ачаар эмч нар БМБ харилцан холбоо болон нэгэн цогц байдлаар хэрхэн ажилладаг болохыг судлахад маш том түлхэц өгсөн. Өнөө үед шинжилгээг ихэнх АУИС-ууд болон Эмгэг судлалын тэнхим түлхүү ашиглаж байгаа.

Ихэнх шинжлэх ухааны салбаруудын нэгэн адил анатоми нь нарийн мэргэжлийн чиглэлүүдтэй байдаг.

Анатоми нь судлагдаж буй байдлаасаа шалтгаалан бүсчилсэн болон системчилсэн гэж хуваагддаг.

Бүсчилсэн байдлаар анатомыг судлах нь.

Жишээ нь: Хэвлий гэх мэт тодорхой биеийн бүсийн бүх бүтцийн харилцан хамаарлыг судалдаг. Бүсчилсэн байдлаар анатомийг судлах нь бие махбодын бүтцийн харилцан хамаарлыг үнэлэхэд тусалдаг, тухайлбал булчин, мэдрэл, судас болон бусад бүтэц нь тухайн биеийн бүсэд үйлчлэхэд хэрхэн хамтарч ажилладаг талаар.

Системчилсэн байдлаар анатомыг судлах нь.

Жишээ нь: Биеийн бүх араг ясны булчинг нийтэд нь авч судлах.

Анатоми бүтцийг судалдаг бол Физиологи нь үйл ажиллагааг нарийн төвшинд судалдаг шинжлэх ухаан.

Хүний физиологи бол бие махбод дотор өрнөж буй хими, физик шинж тэдгээрийн амьдралын үйл ажиллагааг хэрхэн дэмжиж ажиллаж буй аргийг шинжлэх ухааны үүднээс судалдаг.

Физиологичид эрүүл байдлыг “гомеостаз” гэх нэр Томегоор нэрлэдэг. Гоместаз гэдэг нь амьд БМБ дотоод тогтворт байдлыг тодорхойлж буй нэр томьёо.

Анатомийн нэгэн адил физиологи дотроо олон салбартай байдаг.

Жишээ нь: Нейрофизиологи нь тархи, нугас зэргийг судалдаг. Эдгээр нь БМБ хэрхэн цогц байдлаар хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг үүсгэж удирдаж байгааг судалдаг.   

Сэдэв бэлтгэсэн: Pentadice
Эх сурвалж: betterhealth.vic.gov.au

Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө