Гастрит, ходоодны шархлааны үед баримтлах хоолны дэглэмийн талаархи зөвлөмж

Гастрит, ходоодны шархлааны үед баримтлах хоолны дэглэмийн талаархи зөвлөмж

Бусдад түгээгээрэй

Гастрит бол ходоодны салст бүрхэвчийн үрэвслийн улмаас үүсэх хоол боловсруулах замын эмгэг юм.

Гастрит нь олон шалтгааны улмаасүүсэх өвчин ихэвчлэн Хеликобактер (H.pylori), үрэвслийн эсрэг эм хэт их хэрэглэх мөн архи зэргээс шалтгаалан үүснэ.

Гастриттай өвчтөнд хоолны зуршил алдагдах болон жин их хэмжээгээр алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гастрит нь цаашдаа ходоодны шарх, дотуур цус алдалт, хавдар зэрэг хүнрэлүүдийг үүсгэж болно.

Тэгэхээр бид хэрхэн гастрийтаас урьдчилан сэргийлэх вэ?

Хооллолт:  Эрүүл хооллолт болон зөв дэглэм барих нь маш чухал.

Гастрийтаас урьдчилан сэргийлэхэд туслах хоол хүнс

Ногоон цай, шинэ жимс, ногоо нь бие махбодыг ходоодны үрэвслээс хамгаалахад тустай. Эдгээр нь антиоксидантуудыг ихээр агуулдаг. Энэ нь бие махбод дахь чөлөөт радикал гэж нэрлэгддэг тогтворгүй нэгдлүүдийн төвшинг бууруулж эсийн гэмтэл, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

H. pylori-ийн өсөлтийг саармагжуулж, гастрит, шархлаа үүсэлтйиг бууруулахад туслах хоолонд дараах зүйлс орно.

  • Цэцэгт байцаа, далайн байцаа, байцаа, улаан лууван болон бусад Brassica хүнсний ногоо.
  • Нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ гэх мэт жимс.
  • Куркума, үрэвслийн эсрэг шинж чанартай байж болох зөөлөн амтлагч.

Шинж тэмдгээс урьдчилан сэргийлэхэд туслах хоол хүнс

Өмнө дурдсанчлан гастарит нь ходоодны салст бүрхэвчийн үрэвслийг хэлнэ. Энэ шалтгааны улмаас үрэвслийн эсрэг хоолны дэглэм нь чухал ач холбогдолтой.

Үрэвсэлтэй тэмцэхийн тулд антиоксидантаар баялаг шинэхэн жимс, ногоо болон бусад ургамлын гаралтай хоолыг их хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Мөн боловсруулсан хоол хүнс, өөх тос, давс, элсэн чихэр нэмсэн аливаа зүйлээс зайлсхийх хэрэгтэй.

Антиоксидантаар баялаг хол хүнс:

  • Орехи пекан
  • Нэрс
  • Гүзээлзгэнэ
  • Артишок
  • Бөөрөлзгөнө
  • Байцаа
  • Улаан байцаа
  • Шош
  • Бууцай

Гастритйиг эмчилхэд туслах хоол хүнс

Ходоодны үрэвслийг эмчилхэд туслах хоёр хоол бол брокколи ба тараг юм.

Гэхдээ яагаад брокколи болон тараг гэж ?

Брокколи нь бактерийн эсрэг үйлчилгээтэй сульфорафан хэмээх химийн бодис агуулдаг. Мөн хорт хавдраас хамгаалахад туслах антиоксидант агуулдаг. Энэ шалтгааны улмаас брокколийн нахиалдаг хоол идэх нь гастритыг арилгах эсвэл урьдчилан сэргийлэх, ходоодны хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг.

2009 онд хэвлэгдсэн судалгаанд H. pylori-ийн халдвартай оролцогчид 8 долоо хоногийн турш өдөрт 70 грамм – хагас аяга гаруй – брокколи иддэг байсан хүмүүсийг огт иддэггүй хүмүүстэй харьцуулахад халдвар, үрэвслийн төвшин бага байгааг тогтоожээ.

2006 онд өөр нэг баг H.pylori эсрэг эмчилгээний үед антибиотик уухын өмнө 2 аяга пробиотик тараг уулгаж судалгаа хийсэн байдаг үр дүнд нь. Эмэнд тэсвэртэй H.pylori эсрэг эмийн нөлөө ихсэхэд өндөр үр дүн үзүүлж байгааг судлаачид тогтоосон.

Зөвлөмжүүд

Өдөрт их хэмжээгээр 3 удаа хооллохоос илүүтэй бага багаар өдөрт 5-6 удаа хооллох нь ходоодны хүчил үүсэлтийг багасгана

Нэмэлтээр БМБ хэрэгтэй нэмэлтээр тэжээлүүд авч болох талаар эмчээс асуух: Омега-3 тосны хүчил ба пробиотик зэрэг зарим нэмэлт тэжээлүүд нь гастритын нөлөөг бууруулж болзошгүй юм. Түүнчлэн төмөр гэх мэт зарим нэмэлт тэжээл нь гастрит үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ямар нэгэн нэмэлт тэжээл авах гэж байгаа тохиолдолд заавал эмчээс асуух нь зүйтэй.

Зайлсхийх хэрэгтэй хоол хүнс

  • Халуун ногоотой хоол
  • Архи
  • Шарсан хуурсан хоол

Гастрит үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг хоол хүнс

  • Боловсруулсан мах
  • Даршилсан, хатаасан, давсалсан, утсан хоол
  • Давслаг хоол
  • Согтууруулах ундаа

Сэдэв бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө