Судасны бүдүүрэл өвчний ШИНЖ ТЭМДЭГҮҮД

Судасны бүдүүрэл өвчний ШИНЖ ТЭМДЭГҮҮД

Бусдад түгээгээрэй

Хүний бие мах бодууд гаднын болон дотоод хүчин зүйлүүдийн улмаас гэмтсэн тохиолдолд тархинд дохио өгч, уг дохио хүнд зовуур шинж тэмдэг хэлбэрээр илэрдэг. Энэ нь тодорхой үе шатуудтай байдаг (Зураг 1).

Зураг 1. Элэг гэмтсэн үеийн хариу урвал

Тийм боловч СУДАС өөрийн гэсэн өвдөлт мэдэрдэг, энгийнээр тайлбарлахад судас гэмтсэн тохиолдолд дохио өгдөг ӨВДӨЛТИЙН РЕЦЕПТОР гэх зүйл байхгүй тул эхэн үеийн шинж тэмдгүүдийг анзааралгүй хүндэрсэн үед (тод хөх өнгийн судас харагдах, өргөссөн судас хагарч шарх үүсэх гэх мэт) эмч ханддаг. Тиймээс судасны бүдүүрэл өвчин үүсгэх эрсдэлд хүчин зүйлийн аль нэг танд байгаа бол жилд нэг удаа Зүрх судасны мэс заслын эмчид хандан зөвлөгөө авч байгаарай.

Одоо та бүхэнд судасны бүдүүрэл \варикоз\ өвчний үед илэрдэг түгээмэл шинж тэмдгүүдийг танилцуулъя.

Судасны бүдүүрэл өвчний шинж тэмдгүүд (Signs of Varicose Veins)

  • Хөл хавагнах, ялангуяа шагай, тавхай орчим ихээр хавагнадаг. Үдээс хойш болоход хөл хавагнаж бадайрна.
  • Өвдөх, эхэндээ шилбэний арын булчингаар өвддөг.
  • Хүндэрсэн үед арьс загатнах
  • Шөрмөс татах, ялангуяа шөнийн цагаар шөрмөс татах
  • Хөл хүндэрч хөшин амархан ядарна
  • Хөлийн цусны эргэлт сайн явагдахгүйгээс байнга чинэрнэ
  • Хөлийн ар тал булчингийн хэсгээр судас аалзны тор шиг товойж харагдана.

Хөл хавагнах, загатнах, шөрмөс татаж өвдөх зэрэг нь эмчид хандах анхны шинж тэмдгүүд юм.

Эх бэлтгэсэн: pentadice.com

Эх сурвалж:

  1. Eklöf B, Rutherford RB, Bergan JJ, Carpentier PH, Gloviczki P, Kistner RL, Meissner MH, Moneta GL, Myers K, Padberg FT, Perrin M, Ruckley CV, Smith PC, Wakefield TW; American Venous Forum International Ad Hoc Committee for Revision of the CEAP Classification. Revision of the CEAP classification for chronic venous disorders: consensus statement.J Vasc Surg. 2004; 40:1248–1252
  2. I Lin, F., Zhang, S., Sun, Y., Ren, S., & Liu, P. (2015). The management of varicose veins. International Surgery. 100, 185-189.
  3. Institute for Quality and Efficiency in Health Care (2010 Mar 12). How does the blood circulatory system work? Informed Health Online [Internet]. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK279250/ (Updated: 1/31/2019 Accessed 2/26/2019).
  4. Selçuk Kap?s?z, N., Uzun Kulao?lu, T., Fen, T., & Kap?s?z, H. F. (2014). Potential risk factors for varicose veins with superficial venous reflux. International Journal of Vascular Medicine, 531689.
  5. Institute for Quality and Efficiency in Health Care (2008 Feb 20). Varicose veins: Overview. Informed Health Online [Internet] https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK279247/ (Updated 7/13/2016. Accessed 2/25/2019).
  6. Mujadzic, M., Ritter, E.F., & Givens, K.F.(2015)A novel approach for the treatment of spider veins. Anesthetic Surgery Journal, 35(7): NP221-NP229.

Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө