“Тэр үүл юу шиг харагдаж байна?” гээд асууж үзээгүй хүн байхгүй байх. Тэгвэл дэлхий дээр жинхэнээсээ байж болон гэж үү хэмээн бодуулах гайхалтай хэлбэр дүрстэй үүлнүүд харцгаая.

“Тэр үүл юу шиг харагдаж байна?” гээд асууж үзээгүй хүн байхгүй байх. Тэгвэл дэлхий дээр жинхэнээсээ байж болон гэж үү хэмээн бодуулах гайхалтай хэлбэр дүрстэй үүлнүүд харцгаая.

Бусдад түгээгээрэй

Хүн бүр л хүүхэд байхдаа хүн бүр тэнгэрт хөшилдөх үүлсийн хэлбэр дүрсийг тааж тоглодог байх. Цэлмэг хөх тэнгэрт нүүх хөвөн цагаан үүлсийн олон янзын хэлбэр дүрс бага балчир хүүхдийн оюун ухааныг тэлдэг гэдэг.

Үүл нь маш олох хэлбэр дүрсэд хуваагддаг гэж та мэдэх үү?
– Бөөн үүлс
– давхарласан үүлс
– сэмжин үүлс 
– Lenticular буюу хөдөлгөөнгүй, линз хэлбэрийн үүл
– Asperatus буюу овгор товгор, сандачсан мэт хэлбэрийн үүл
– Noctilucent буюу гэрэлтдэг үүл
– Нүхтэй үүл
– Mammatus буюу хэрхэгнэг хэлбэрийн үүл
– Давлагаалсан үүл
– Солонгон үүл
– Дугуйрсан, цул хэлбэрийн үүл
– Cumulonimbus буюу өндөрт сүндэрлэсэн босоо хэлбэрийн үүл хэмээн хуваадаг

Үүл яагаад тэгвэл янз бүрийн хэлбэр дүрстэй байдаг юм. Гэж жоохон хүүхдүүд их асуудаг. Агаарын урсгалын аясаар янз бүрийн хэлбэр, хэмжээ, өнгөнд хувирч чаддаг.

Asperatus буюу овгор товгор, сандаачсан мэт хэлбэрийн үүл

Яг л шуургатай үеийн тэнгисийн мандал шиг харагддаг энэ үүл хар бараан, жигтэй, овон товон хэлбэртэй. Харагдах байдал нь аймшигтай харагддаг.

Өнгө, бүтэц, хангалттай хэмжээний чийг агуулж байгаагаас нь харахад энэ үүл бүрэлдэн бий болоход их хэмжээний энерги, хэм хэрэгтэй болдог нь тодорхой. Asperatus үүлний ер бусын сүрдэм дүр төрх олон хүнд 2012 онд Дэлхийн төгсгөл ирнэ гэдгийг сануулж байгаа дохио мэт санагддаг гэнэ.

Mammatus буюу хэрхэгнэг хэлбэрийн үүл
Голчлон халуун орны бүсэд халуун орны циклоны нөлөөгөөр үүсэх энэ үүл ерөнхийдөө 1.6 км-ийн хэмжээтэй байх ба огцом боловч мөлгөр ирмэг хөвөөтэй байдаг. Ихэвчлэн хөх саарал өнгөтэй байх боловч нарны гэрлийн тусгалаас болж алтлаг, улаавтар өнгөтэй харагдах нь ч бий. Цаг уурын шинжлэх ухаанд Mammatus (Mammatocumulus) хэмээн нэрлэгддэг энэ үүл хэрхэгнэг хэлбэрийн торлог бүтэцтэй байдаг.

Бусaд үүлнүүдийг сонирхоцгооё.

Сэдэв бэлтгэсэн: Pentadice
Эх сурвалж: Successful Flow

Бусдад түгээгээрэй
Дэлхий дахинд