Өвлийн улиралд хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой хамгийн амин дэмтэй хүнс

Өвлийн улиралд хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой хамгийн амин дэмтэй хүнс

Бусдад түгээгээрэй

Та  бие организм-аа дэмжиж, сайхан арьстай болохыг хүсвэл доорх хүнсний бүтээгдэхүүнийг хоолны цэсдээ оруулахыг мартуузай

Бүйлс

Бүйлс нь Е амин дэмээр баялаг. Энэхүү бодис нь бидний бие организмд хуримтлагдах боломжгүй учраас E амин дэмийг хүнсээрээ дамжуулан нөхөж байх хэрэгтэй.  Үсний уналт, арьс өнгөө алдах, хугарамтгай хумс ба нөсөө толбо нь E амин дэм дутагдсаныг илтгэдэг. Харин үүнийг бид бүйлсний тусламжтайгаар хангалттай хэмжээнд авч чадна.


Ангаахай самар

Ангаахай самар нь В6 амин дэмээр баялаг хүнс юм. В6 нь бие организмын дархлааг дэмждэг шидэт амин дэм бөгөөд  энэхүү амин дэм нь мэдрэлийн системийн эрүүл байдлыг сайжруулдаг. Хүйтэн сэрүүн улиралд бид организм-аа дулаан байлгахын тулд спортоор хичээллэх үед мөн стресстэй нөхцөл байдалд B6 амин дэмийг хангалттай хэмжээнд авсан байх шаардлагатай. Тэгвэл бид энэхүү ид шидтэй амин дэмийг  ангаахай самраас авах боломжтой юм.


Лууван

Лууван нь А амин дэмийг агуулдаг . Түүхий ч бай, болгосон ч бай энэхүү хүнсний ногоо нь таны өдөр тутмын цэсэнд заавал орсон байх шаардлагатай.Лууван нь антиоксидант шинж чанартай учир таныг халдварт өвчин , үрэвсэл үүсгэх хүчин зүйлсүүдээс хамгаалж чадна.  Ингээд ч зогсохгүй арьс, хумс, үсний эрүүл мэндийг сайжруулах болно.


Чацаргана

Бид эрүүл мэндээ дэмжих зорилгоор бүр эртнээс л чацаргана түүж, хатаан хүнсэндээ хэрэглэж ирсэн шүү дээ. C амин дэм дутагдсанаар биеийн дархлаа суларч, үр дүнд нь байнга ханиад томуу хүрдэг байна.Үүнээс гадна C амин дэм нь маш хүчтэй антиоксидант тул арьсыг шинэчилж, бие организмийн коллаген ялгаруулах чадварыг сайжруулдаг давуу талтай.

Сэдэв бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж: https://www.boredpanda.com/


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө