Альберт Эйнштейн ангидаа хамгийн ирээдүй муутай сурагч хэмээн бүр цууд гарчихаад байв .

Альберт Эйнштейн ангидаа хамгийн ирээдүй муутай сурагч хэмээн бүр цууд гарчихаад байв .

Бусдад түгээгээрэй

1879 – III – 14 . Германы Вертембергийн вант улсын Ульма хотд нэгэн хүү мэндэлжээ.

1. Дуу муутай жаал хүү

Тэдний гэр бүлийнхэнд тохиолдсон хамгийн төвөгтэй явдал бол жаал хүүгийн дуу муутай зан байлаа . Хүү өсөлтийн хувьд хэвийн байсан авч яагаад ч юм гурван нас хүртлээ огт ярьдаггүй байв . Тэр анх 4 настайдаа охин дүүтэйгээ хамтдаа ярьж эхэлжээ . Хүүгийн хэл ярианы хөгжлийн сааталд ээж нь ихэд түгшиж хүүгээ үг хэлж эхэлмэгц эх нь багш эмэгтэйг гэртээ урьж түүнд бичиг үсгийн анхны мэдэгдэхүүн олгохыг хүсэв . Тэр үед Альберт таван настай байв . Альберт хичээлдээ муу байсан төдийгүй , багшийгаа жаахан шаардахад бүр таг дуугүй болж гөжих юмуу , бүр уцаарлаж тоглоомоороо багшаа шидэлдэг байсан учраас гэрийн хичээлийг бүтэн жил зогсооход хүрэв . Гэвч Альбертыг зургаан нас хүрмэгц хотын шашны сургуульд элсүүлэв . Тэрээр 1 – р ангиа төгссөн ч хүнтэй харьцахдаа түгдчин хүний асуултад товч бөгөөд гол төлөв ганц үгээр хариулна . Яах ч аргагүй дэлгэрэнгүй хариулах болсон нөхцөлд тэр үгээ сонгож ядан түгдчинэ . Гэвч удалгүй хэл яриа нь цэгцэрч түүнд ажигламтгай , аливааг задлан дүгнэх дуртай хязгааргүй эелдэг атлаа гайхам мартамтгай чанарууд түлхүү илрэх болжээ . Бас хувиа хичээх , хүүхдийн гөжүүд зан ч илэрнэ . Хүүгийн энэ хачиндуу зан төрх ойр дотныхонд нь таагүй сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж .


2. « Түүнээс олигтой юм гарахгүй ээ »

Сурлагын дүнгээр залуу Эйнштейн байнга л хойноосоо хоёрт жагсдаг байж . Манай өнөөдрийн ойлголтоор бол засаршгүй тахир гурав л дэгээднэ . Багш нарынхаа дунд бол гайхалтай залхуу гэж бүр нэршжээ . Мюнхены гимназад л тэр анх удаа еврейг үзэн ядах үзэлтэй тулгарсан анхны сэтгэгдэл нь түүний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлжээ . Эйнштейн еврейн үндэсний үзлийг дэмжигч төдийгүй орчин үеийн Израиль улсыг байгуулагчдын нэг билээ

3. Эйнштейн ба хөгжим
 
Ээж нь бяцхан хүүгээ зургаан настайд нь хийл , төгөлдөр хуур тоглож сургахаар хөгжмийн багш хөлслөв . Еврей хүү , хийл хоёр гээд бодоод үз дээ . Үнэнхүү танил дүрслэл байгаа биз ? Эхлээд жаал хүү бүх л үеийнхнийхээ адил энэ хичээлд тийм ч дуртай байгаагүй ба хэсэг хугацааны дараа ихэд шохоорхох болов . Хэдийгээр тэр мэргэжлийн хөгжимчин болоогүй ч хөгжмийн зэмсэг , нoт хоёрыг эвлэгхэн эзэмшиж чаджээ . Тэр баяр хөөртэй эсвэл уй гунигтай үедээ хийл тоглож бодолд автдаг байв .

4. Тоог шохоорхсон нь

Мюнхен хот , 1889 гэхэд тэр арай гэж гимназад орж суралцаж эхэлсэн ба ангидаа хамгийн ирээдүй муутай сурагч хэмээн бүр цууд гарчихаад байв . Яг энэ үеэр нэгэн гэнэтийн явдал болсон нь « суралцах чадваргүй » гимназийн сурагч Эйнштейн анагаахын дээдийн оюутантай танилцаж тэр оюутан жаал хүүгийн сониуч зан , ой ухааных нь гайхамшгийг мэдэрч биширсэн явдал юм . Оюутан жаал хүүд бүр « том хүний » гэхээр Иммануэл Кантын « Цэвэр ухамсрын критик » номыг уншуулахаар шургуулчихаж . Альберт тэр номыг нь ганцхан шөнө суугаад уншиж дуусчээ . Эйнштейн багштайгаа Кантын тухай ярилцах гэж оролдовч түүхийн багш нь гараа савчаад л зайлж одов . Тэр Кантын нэрийг мэддэг авч « Дахиад л нөгөө Еврейн шоглоом » хэмээн амандаа үглэжээ . Тооны багш нь хуруугаа духандаа ойртуулж эргүүлэн дохисон нь : Жаал минь , дэмий юм бодож байснаас үржүүлэхийн хүрдээ цээжил гэсэн үг бололтой . Ингэж Кантаас л улбаалж Эйнштейн тоог гүн гүнзгий шохоорхох болжээ . 16 нас хүрэхэд тэрээр дифференциал , интеграл тооцоог төгс эзэмшжээ . Багш нар нь түүнийг урьдын адил мангуу жаал гэж боддог байсан ч тэр харин их сургуулийн боловсролтой , олон жилийн сурган хүмүүжүүлэх туршлагатай хүмүүст зүүдлэгдэхээргүй ихийг олж мэдчихсэн байлаа .

5. Анхны хайр

Даруу толов , дуу цоонтэй нямбай , анхаарал халамжтайн зэрэгцээ гайхам хошин шогийн мэдрэмжтэй залуу нас ахисан багш Винтeлeрт шууд л таалагджээ . Тэдний 19 настай Мари охин Альбертэд дурлачихсан байж . Харин залуу хүү 17 настай байв . Хожим Мари Винтелер үүнийгээ ёстой л залуу насны цэвэр ариун хайр байсан гэж дурссан нь бий .

6. Өлсгөлөн

Хоёр жил их эрдэмтний хувьд маш хүнд ба хоёроос гурав хоногт тохиолдлоор хооллож үнэндээ өлсгөлөнгийн байдалд амьдарч байлаа . Энэ бэрх бөгөөд давшгүй мэдрэмжээс зовхон шинжлэх ухаанд шимтэн шохоорхох нь л аварчээ .

7. Харьцангуйн онол  

Залуу эрдэмтний гурав дахь бүтээл нь түүний цуутай харьцангуйн тусгай байлаа . Энд Эйнштейн дахиад л тусгайгаас ерөнхий рүү оржээ Тэр тухайн үеийн эрдэмтдийн үзэл бодлоор бүх ертөнц дахиныг дүүргэж гэрлийн долгион тархах орчин болдог нууцлаг бодис болох эфирийн оршин тогтнодгийг юуны өмнө няцаав . Ер нь эфир гэгчийг туршилтын аргаар олж тогтоож чадаагүй юм л даа 1887 онд Америкийн физикч Альберт Майкельсон Эдвард Морли нар дэлхийн хөдөлгөөний хөндлөн гулд хөдөлж буй гэрлийн хурдын ялгааг олж тогтоох туршилт хийжээ . Гэвч үр дүн нь эсрэгээр гарав Хэрэв эфир гэгч нь үнэхээр байдаг бол түүний хурд нь ажиглаж буй гэрлийн хурдтай ( дагуу – нэг чигийн хөдөлгөөний үед ) нэмэгдэж эсрэг тохиолдолд хасагдаж тодорхойлогдох байлаа . Урсгал дагуу буюу эсрэг явах зугаалгын завины маань хурд ч эрэг дээр зогсож байгаа ажиглагчийн хувьд бас л тэгж өөрчлөгдөх болно . Ингээд Эйнштейн хоёр лут таамаглал дэвшүүлжээ . 1. Хоёр ажиглагчийн хувьд тэд бие биетэйгээ харьцуулахад яаж хөдөлж байгаагаас үл хамааран физикийн бүх хууль адилхан хэрэглэгдэнэ . 2. Гэрэл нь чөлөөт орон зайд тархахдаа түүний эх үүсвэрийн хөдөлгөөнөөс үл хамааран байнга л нэг ижил хурдаар тархана гэжээ .

Сэдэв бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж: Альберт Эйиштейн


Бусдад түгээгээрэй
Дэлхий дахинд