Та өөрийгөө араасаа хардаг уу? (зөвхөн анд найз чинь үүнийг хэлж чадна!)

Та өөрийгөө араасаа хардаг уу? (зөвхөн анд найз чинь үүнийг хэлж чадна!)

Бусдад түгээгээрэй

Нүцгэн амьдарч чаддаг байсан тэр үед түүдэг галын дэргэд ангийн олзоо хуваалцаж хүртдэг болсоноос хойш нөхөрлөлийн тухай түүх эхэлсэн байх.

Олон ч найзуудтай хүндээ гэж бахархалтайгаар ярих хүмүүс зөндөөн байдаг. Гэхдээ жаргал хуваалцах найз л олон болохоос зовлонг минь хуваалцах найх их л цөөхөн байдаг юм шиг. Нөхөрлөл юун дээр тогтдог юм бол гэж хааяа эргэцүүлэх үе нэг биш удаа байх юм.

НӨХӨРЛӨЛ БОЛ АМТАТ ХАРИУЦЛАГА БОЛОХООС ЯАВЧ БОЛОМЖ БИШ . ХАЛИЛ ЖИБРАН ( 1883-1931 )

Сонсмооргүй үнэнийг анд нөхөр л хэлдэг. Францис вард вийлэр

Зарим хүн бидний амьдралд орж ирсэн даруйдаа огт байгаагүй МЭТ яваад өгдөг … Зарим хүн хэсэгхэн зуур байгаад явахдаа “ хөлийн мөрөө ” зүрхэн дээр үлдээж , биднийг Үүрд өөрчилж орхидог . ФЛАВИЙ

Зовлон , уй гашуу тохиоход чи л ганцаараа үгийнхээ тунг хэтрүүлж , багадуулахгүйгээ мэддэг . Чи л ганцаараа миний зүрх сэтгэлийг уншиж чаддаг . Пэм БРАУН , 1928

Сайхан сэтгэлийн хамгийн энгийн илрэл болох Чамд миний санаа зовлоо ” , “ Чи надад хамаатай ” , “ Би чамайг яаж байгаа бол гэж бодсон ” гэсэн үгсийг сонсоход зүрх сэтгэл сэргэдэг . жэнни дэ РИЙС

Охид хамтдаа байхад элгээ хөштөл инээлдэх гойдын шалтгаан хэрэггүй , өчүүхэн зүйл ч тэднийг үхтэл нь инээлгэнэ . ПЭМ БРАУН , 1928

Шинэ зүйл хийхэл , хүртдэг таашаалын ихэнх нь “ ингэснээ найздаа хэлнэ дээ ” гэсэн бодлоос төрдөг . лин ДА МАКФАРЛАЙН , 1953

Хүн бүрт найз нөхдийнхөө алдааг булшилж байх томоохон оршуулгын газар хэрэг болдог . ХЭНРИ ВАРД БИЙЧЭР ( 1813-1887 )

Чиний тухай бүхнийг мэдэх боловч чамайг тэр чигээр нь хайрладаг хүн бол анд нөхөр . Үл мэдэгдэх ЗОХИОГЧ

Хамгийн сайн найз гэдэг бол миний дотор хамгийн шилдгийг үйлдвэрлэж байдаг хүн юм . ХЭНРИ ФОРД ( 1863-1947 )

Хоорондоо дэндүү нягт сүлжилдсэн анд нөхдийн амьдрал , зорилго , үйл хэрэг тасраад ирмэгц эрэмдэг болсон мэт санагдаж , бидний өмнө тулгарахэнгийн нэг ялгаа зааг нэвтэршгүй мэт , аюул , бэрхшээл болгон давшгүй даваа мэт болдог . ЭЛИЗАБЕТ КЭДИ СТАНтон ( 1815-1902 )

Сэдэв бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж: Нөхөрлөл… ХЕЛЕН ЭКСЛЕЙ


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө