Хөлийн судасны бүдүүрэл өвчин үүсгэх эрсдэлтэй МЭРГЭЖЛҮҮД

Хөлийн судасны бүдүүрэл өвчин үүсгэх эрсдэлтэй МЭРГЭЖЛҮҮД

Бусдад түгээгээрэй

Өдөрт 4н цагаас дээш хугацаагаар зогсоогоор буюу удаан зогсож ажилладаг, жишээлбэл багш нарт хөлийн судасны бүдүүрэл өвчин үүсэх эрсдэлтэй боловч суугаа ажил хийдэг хүмүүст хөлийн судасны бүдүүрэл өвчин үүсэх өндөр эрсдэлтэй байдаг (1).

Удаан зогсоход шилбэний булчингууд агшиж, өндөр даралтаар зүрх руу цусыг шахдаг ба үүний эсрэг зүрх ч өндөр даралтаар цусыг бүх бие уруу шахдаг байна. Ингэснээр сөрөг даралт бий болж, доод мөчүүдийн судаснууд тэлэгдэж эхэлдэг. Үүний үр дүнд доод мөчдөө байдаг судасны хавхлагуудын үйл ажиллагаа алдагдан (varicose vein valves) судаснуудад цус хуримтлагдан өргөсгөж эхэлдэг байна.

Харин удаан суух нь хөлний судаснууд тэлэгдэж, цусыг хуримтлуулдаг тул венийн даралтыг нэмэгдүүлэн судсыг өргөсгөдөг. Ингэснээр хөлний судасны бүдүүрэл өвчин (Varicose Vein) үүсдэг ажээ.

Одоо та бүхэндээ суугаа болон байнга зогсоо хэв маягтай ажилла дурдвал.

Үүнд.

–          Эмч, сувилагч, асрагч зэрэг эмнэлгийн ажилчид

–          Цагдаа, харуул хамгаалалт

–          Тогооч, угаагч, зөөгч зэрэг үйлчилгээний газрын ажилчид

–          Багш, туслах багш зэрэг боловсролын салбарын ажилчид

–          Загвар өмсөгч, жүжигчид, ТВ хөтлөгч

–          Үсчин, зочид буудлын ажилчид

–          Оффисын ажилчид, эдгээр нь байнга суугаа байдлаар ажил хийдэг.

Боловсрол

Багш нар, профессорууд удаан цагаар зогсож хичээл заахаас гадна, удаан цагаар сууж шалгалтын материал засах, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зэрэг ажлуудыг хийдэг. Энэ нь өлөнд их ачаалал өгч судасны бүдүүрэл өвчин үүсгэх суурь болдог байна. Жирэмсэн, эсвэл өндөр өсгийтэй гутал өмсдөг эмэгтэй багш нар эрэгтэй багш нартаа харьцуулахад уг өвчин өвдөх эрсдэл өндөр байдаг байна.

Зочид буудал, гоо сайхны газар, жижиглэний худалдаа

Нэгэн судалгаагаар өдөрт 10-аас дээш цаг ажилладаг 45-аас дээш насны хүмүүсийг, ижил цагаар ажилладаг залуу хүмүүстэй харьцуулан судлахад 45-аас дээш насныхан судасны бүдүүрэл өвчинд өртөх эрсдэл өндөр байгааг тогтоожээ (2). Байнгын зогсож байхыг шаарддаг ажлуудад зочид буудлын ресепшин, ачааг хадгалдаг хүмүүс, кассын ажилчин, хамгаалагч нар орж байгаа юм. Ингэж удаан зогсох нь мөн судасны бүдүүрэл өвчинд өртөх эрсдэл болж байгаа юм.

Эрүүл мэндийн салбарын ажилчид

Судалгаагаар сувилагч нар илүү судасны бүдүүрэл өвчинд өртөх эрсдэлтэй байгааг тогтоожээ (3). Сувилагч нар өдөрт 8-аас дээш цагийг босоо байдалтай гүйцэтгэдэг ажээ. Тийм ч удаан хугацаагаар зогсоогоор хагалгаа хийдэг эмч нарын дунд ч судасны бүдүүрэл өвчин их тохиолддог юм байна.

Оффис болон Техникийн ажилчид

Удаан суух дээр хэлсэнчлэн судасны хана тэлэгдэж, доод мөчдөө цус хуримтлагдан судас бүдүүрэл өвчин үүсгэх эрсдэлтэй байдаг. Оффис ажилчид эсвэл техник технологийн ажилчид ердийн цагаас илүү ажиллахаас гадна, ажил дээр хонож ажил хийх ч үе их байдаг. Дээрх нөхцөлүүд судасны бүдүүрэл үүсэх бас нэг эрсдэлд хүчин зүйл юм.

Тээврийн ажилчид

Өдрийн 12 цагийг, заримдаа үүнээс илүү цагаар ажилладаг хот хоорондын, ачааны болон таксины  жолооч нар байнга суугаа байдалд байхаас гадна хөлд их ачаалал өгдөг учраас судасны бүдүүрэл өвчинд өртөх эрсдэл хамгийн өндөр байдаг.

Ажлын байран дахь судасны бүдүүрэл өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Хэрэв та байнга суугаа эсвэл босоо байдалтай ажил хийдэг бол дараах зөвлөгөөг санал болгож байна. Үүнд: Жилд нэг удаа судасны эхо-д харуулж, эмчээс зөвлөгөө аваарай. Хэрэв таны мэргэжил удаан хугацаагаар суух эсвэл зогсож байхыг шаарддаг бол түүнийгээ бага зэрэг задалж үзээрэй. Таны бие хөдлөх хэрэгтэй. Аль ч тохиолдолд тамхинаас гарах, жингээ хасах, дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нь судасны бүдүүрлийн эрсдэлийг эрс бууруулдаг.

Хэрэв танд судасны бүдүүрлийн талаар асуулт байвал дугаараа үлдээгээрэй. Бид мэргэжлийн эмч нартаа холбож өгөх болно.

Эх бэлтгэсэн: Pentadice.com

Эх сурвалж:

(1). Waters, T.R., & Dick, R.B. (2015). Evidence of health risks associated with prolonged standing at work and intervention effectiveness. Rehabilitation Nursing, 40(3):148-165. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25041875.

(2). Chen, C.L., & Guo, H.R. (2014). Varicose veins in hairdressers and associated risk factors: A cross-sectional study. BMC Public Health, 14:885. https://bmcpublichealth.biomedcentral.com/articles/10.1186/1471-2458-14-885.

(3). Nia, H.S., Chan, Y.H., Haghdoost, A.A., Soleimani, M.A., Beheshti, Z., & Bahrami, N. (2014). Varicose veins of the legs among nurses: Occupational and demographic characteristics. International Journal of Nursing Practice. doi.org/10.1111/ijn.12268. https://onlinelibrary.wiley.com/doi/abs/10.1111/ijn.12268.


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө