HULK-Н ТАЛААР 5 СОНИРХОЛТОЙ БАРИМТ

HULK-Н ТАЛААР 5 СОНИРХОЛТОЙ БАРИМТ

Бусдад түгээгээрэй

1. Hulk-н дүр анх ногоон биш саарал өнгөөр бүтээгдэж байв.  Гамма цацрагийн нөлөөнд орсны дараа эрдэмтэн Брюс Баннер нар жаргахаас нар мандах хүртэл саарал арьстай Халк болж хувирдаг. Гэсэн хэдий ч саарал өнгийг хэвлэхэд хэцүү байсан бөгөөд “The Incredible Hulk” цуврал комиксийн цувралын 2-р дугаараар Hulk өнөөгийн бидний мэддэг булчинлаг ногоон өнгөтэй дүр бүтжээ.

2. 1978-82оны Hulk-н тухай Алдарт телевизийн цуврал кинонд жүжигчин Билл Биксби зовж шаналсан, тэнэмэл эрдэмтний дүрд тоглосон боловч цуврал бүтээгчид уг дүрийн нэрийг “Брюс Баннер” биш “Дэвид Брюс Баннер” болгон өөрчилжээ. Учир нь Hulk-н бүтээгч Стэн Ли хэлэхдээ продюссерууд Брюс гэдэг нэр хэтэрхий “ижил хүйстэн” шиг сонсогдож байсан гээд нэрийг нь Дэвид болгосон гэж хэлжээ. Харин хиймэл үс зүүж биеэ ногооноор будан Hulk-н дүрд тоголсон эрхэм бол жүжигчин Lou Ferrigno юм.

3. Marvel Comics-ийн бас нэгэн алдартай дүр болох Wolverine. Одоо бол томоохон киноны од маань “The Incredible Hulk” цуврал комиксоос гараагаа эхэлсэн байдаг байна. Метал хумстай муу хүү Wolverine анхны бүрэн түүхээ 1974онд гарж байсан “The Incredible Hulk” цувралын 181 дугаарт хэвлүүлж байв. Шар бариу өмсгөлтэй канад залуу шүү дээ. Аймшигтай.

4. Мангасуудад ч өмгөөлөгч хэрэгтэй. 1989 онд “The Includible Hulk of Trial” хэмээх телефильмд Баннерыг шүүхэд өгч, Мэтт Мурдок өмгөөлж байсан бөгөөд тэрээр өдөр нь хүндэт харалган өмгөөлөгч, харин шөнө нь сэрүүн Daredevil болдог байна.

Daredevil нь Marvel-ийн зочин болсон анхны супер баатар байсангүй: Бидний мэдэх аянгын бурхан Thor нь 1988 оны “The Incredible Hulk Returns” кинонд тоглосон байдаг.

5. Хиймэл үс зүүж, биеэ ногооноор будан Hulk-ийн дүрд тоглож зурагтаар гарч байсан Lou Ferrigno нь Ang Lee найруулагчийн найруулсан “The Hulk” (2003) кинонд өөрийн дүр болох Hulk биш жирийн нэг хамгаалагчийн дүр авсан байдаг. Харин хамгийн сонирхолтой нь кинонд түүний хамгаалалтын хамтрагчаар 1962 онд hulk-ийг бүтээсэн Stan Lee байсан юм.

Сэдэв бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж: https://www.chicagotribune.com/


Бусдад түгээгээрэй
Сонин хачин