Зүрхний ишеми өвчин

Зүрхний ишеми өвчин

Бусдад түгээгээрэй

Зүрхний титэм судсаар эргэлдэх цусны хэмжээ, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэцээ хоёрын хоорондын тэнцвэрт байдал алдагдаж хүчилтөрөгчийн хангамж буурснаас зүрхний булчинд бодисын солилцооны хямрал үүсэхийг зүрхний ишеми өвчин (ЗИӨ) гэнэ.

Ангилал:

Зүрхний ишеми өвчнийг эмнэлзүйн хэлбэрийг нь харгалзан дараахь байдлаар ангилна (ДЭМБ, 1995):

1.         Титэм судасны шалтгаант гэнэтийн үхэл {зурх анхдагчаар зогсох)

2.         Стенокарди (зүрхний бах)

a.         Ачааллын үеийн стенокарди (анхдагнаар үүссэн, үйл ажимагааны ангилал бүхий тогтвортой стенокарди)

b.         Тогтворгүй стенокарди

c.         Гэнэт үүсдэг тайван хэлбэрийн стенокарди

d.         Судас агшилтын шалтгаант стенокарди (Принцметамын стенокарди)

3.         Өвдөлтгүй хэлбэрийн зүрхний ишеми өвчин

4.         Зүрхний шигдээс

5.         Кардиосклероз

a.         Артериосклерозын (жижиг голомтот)

b.         Зүрхний шигдээсийн дараах (том голомтот)

6.         Зүрхний архаг аневризм буюу цүлхэн (8 долоо хоногоос дээиг)

7.         Зүрхний хэмнэл алдагдал бүхий хэлбэр

Өвчин үүсэх нөхцөл, шалтгаан:

            Зүрхний ишеми өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг дотор нь дараахь үндсэн 2 бүлэгт хуваана.

1.         Эргэх хүчин зүйлс:

•           Тамхи таталт

•           Артерийн даралт ихдэлт

•           Биеийн жин нэмэгдэлт (таргалах)

•           Хөдөлгөөний идэвх бууралт

•           Цусанд холестерин ихсэх

•           Хоол ундны давс байнга их байх

•           Нүүрс-ус (ялангуяа сахар) их хэрэглэх

2.         Эргэлтгүй хүчин зүйлс:

•           Нас (хүний нас ахих тутам ишеми өвчний тархалт нэмэгдэнэ)

•           Хүйс (40-50 насанд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 5 дахин илүү өвдцөг)

•           Удамшил (цусан төрлийн хүмүүс энэ өвчнөөр өвчлөх хандлагатай)

•           Архаг өвчин (архаг өвчнүүд, архаг халдварын шалтгаант эмгэгүүд ЗИӨ-ийг үүсгэхэд нөлөө ихтэй)

Эмгэг жам:

Титэм судасны өвчин буюу ЗИӨ нь дараахь эмгэг процессын замналаар явагддаг байна. Үүнд:

•           Титэм судас атеросклерозьш эмгэг өөрчлөлттэй болох;

•           Титэм судас эмгэг өөрчлөлтгүй боловч сэтгэл санааны хүчтэй хямралд орох;

•           Архаг тамхичдын титэм судасны мэдрэлийн зохицуулга алдагдаж судас рефлексын замаар гэнэт хүчтэй агших;

•           Титэм судас тромб буюу эмболиор гэнэт бөглөрч, цусны урсгал тодорхой хэсэгт хаагдах;

•           Титэм судасны эндотели өөрчлөгдөх;

•           Титэм судасны төрөлхийн гаж өөрчлөлт;

•           Зүрхний булчингийн цусны бичил эргэлт (микроциркуляци) хямрах;

•           Цус бүлэгнүүлэх системийн идэвхжил нэмэгдэх;

•           Зүрхний булчингийн гипертрофи г.м.        

Эдгээр шалтгаан нөхцөл буюу хүчин зүйлс заримдаа хэд хэдээрээ ч хавсарсан байх болно.

Зүрхний ишеми өвчний үүсэл, хөгхилд нөлөөлөх халгаат хүчин зүйлс

Өөрчлөгдөмтгий хүчин зүйлс        

Өөрчлөгдөмтгий бус

халгаат хүчин зүйлс

Их эрсдэлт хүчин зүйлс     

Нөлөөлж бөлөх хүчин зүйлс          

•           Цусан дахь липид  холестерол ихсэлт (гиперлипидеми)

•           Аргерийн гипеотензи

•           Тамхи таталт •           Чихрийн шижин

•           Таргалалт

•           Биеийн хөдөлгөөний                                                                                                      дутал|суумтгай амьдралын хэв маяг

•           Стресс буюу сэтгэл цочирдол        •           Удамшил|Гэр бүлийн өвдөмтгий түүх

•           Эрэгтэй хүн байх

•           Нас ахих

Дээрх хүснэгтэнд ЗИӨ-ий үүсэл, хөгжилд нөлөөлөх халгаат хүчин зүйлсийн талаар ангилан харуулав.

Эмнэл зүйн илрэл: Стенокарди буюу цээжээр өвдөх нь зүрхний ишеми өвчний нэг гол шинж тэмдэг юм. Зүрхний цусан хангамж багассанаас, эсвэл миокардад 02-ийн хэрэгцээ нэмэгдсэнээс зүрхний булчин гэмтэж, цээжний зүүн талд, зүрхний орчимд эвгүй оргиж, дарах байдалтайгаар өвдөлт илрэхийг стенокарди гэнэ. Өвдөлт нь зүрхний цусан хангамжийн дутагдлын улмаас үүсдэг буюу судасны гаралтай өвдөлт байдаг. Судасны гаралтай өвдөлт нь нилээд өвөрмөц шинж чанартай байдаг тул эмчлүүлэгчээс өөрөөс нь асууж, байдлыг тогтоох нь оношийн их ач холбогдолтой.

Өвдөлтийн байрлал ба тархалт: Өвдөлт гол төлөв цээжний ар тал ба зүүн хэсэгт байрладаг. Өвчтөн зүрх өвдөж байгаагаа алгаараа дарж заадаг. Өвдөлт нь зүүн мөр, гар руу, бүр чигчий хуруунд хүртэл дамжилт өгдөг. Ховор тохиолдолд, гэхдээ маш өвөрмөц дамжилт бол зүрхний өвдөлт эрүүрүү дамжих явдал юм.

Өвдөлтшта шинж чанар; Стенокардийн үед дарж, базаж, хатгаж, нухаж, хорсож байгаа мэт өвдөлт илэрдэг. Зарим тохиолдолд хүчтэй өвдөлт илрэхгүй, зөөлөн дарж байгаа мэт болох, цээж хүндрэх, бачуурах шинж илэрнэ. Иймд өвчтөнөөс гагцхүү өвдөлтийн тухай бус, харин цээжний хэнхэрцэгг ямар нэгэн эвгүй мэдрэмж үүсч байсан эсэхийг тодруулж асуух нь зүйтэй.

Өвдөлтийн хүч: Өвдөлтийн хүч нь ямар ч байж болох ба энд анхаарах зүйл бол зөвхөн их хүчтэй өвдөлт аюултай төдийгүй, дунд зэргийн өвдөлт нь ч өвчтөний амь насанд аюултай байж болно. Өвдөлт нь өвчтөний хөдөлгөөнд шууд нөлөөлж, тэрээр нам гүм байх буюу биеэ чагнасан байдалтай байх нь олонтаа. Бас нүүр царайных нь илрэл өөрчлөгдөн, нүдэнд нь айдас төрсөн, цонхигор царайтай болдог. Тэр ч бүү хэл, судасны сулхан өвдөлтийн үед өвчтөн унтаж чадахгүй байдаг.

Өвдөлтийн үргэлжлэх хугацаа: 2-3 минутаас 15-20 минут хүртэл үргэлжилнэ. Гэнэтийн өвдөлт нь 1 минутаас бага хутацаагаар үргэлжилнэ. Хэрэв өвдөлт нь 20- 30 минут, түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл зүрхний шигдээс үүснэ. Нөгөө талаар, хэрэв өвдөлт 1 цаг хүртэл үргэлжилсэн ч зүрхний шигдээсэд хүргэхгүй бол энэ нь судасны гаралтай биш гэсэн үг.

Өвдөлтийг ихэсгэх ба багасгах хүчин зүйлс: Ихэнх тохиолдолд зүрхний өвдөлтийн хөдлөлт өгөх нь биеийн хүчний болон сэтгэл санааны хүчдэл, ачаалалтай холбоотой. Хэрэв өвчтөний явж байх үед нь өвдөлт үүсвэл өөрийн эрхгүй зогсоход хүргэх юмуу зогссоноор өвдөлт арилдаг тал бий.

Өөр нэг анхаарах зүйл бол стенокардитай хүний өвчнийх нь явцад нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох явдал бөгөөд давын өмнө дараахь зүйлсийг тодруулна: А/Д ихдэлтийн аль ч хэлбэр, зүрхний хэмнэл алдагдал, халууралт, бамбай булчирхайн шалттаант хордлого, цус багадалт, гипоксеми г.м.

Мөн өвчтөний бодит үзлэгээр дараахь асуудалд илүүтэй анхаарад хацвдшах нь зүйтэй: АД ихдэлт, артерийн судасны өвчин, зүрхний гажиг, зүрхний хэмнэл алдагдал, уушгины анхдагч болон хоёрдогч гипертензи байгаа зэргийг нарийвчлан үзэх г.м.

Ер нь зүрхний ишеми өвчний хувьд эмнэлзүйн олон янзын хэлбэрээр илэрдэг учраас явцын хувьд ч олон янз байдаг. ЗИӨ-ний хамгийн ноцтой хүндрэл бол зүрх гэнэт зогсч, өвчтөн нас барах явдал юм. Зүрхний хэмнэл алдагдах (ялангуяа блокада, синусийн зангилааны сулрал, ховдлын чичигнээ гм), зүрх-судасны дутмагшил зэрэг хүндрэл өгөх нь олонтаа.

Шаардагдах шинжилгээ:

•           Цусны биохимийн шинжилгээ (холестерин+, триглицерид+, протромбины индекс+ г.м.)

•           Цусны ерөнхий шинжилгээ (онцын өөрчлөлтгүй байх ба харин зүрхний шигдээс болсон үед өөрчлөлт гардаг)     

•           Зүрхний цахилгаан бичлэг (ишемийн сэдрэлийн үед: өндөр, шовх Т шүд илрэх, SТ > 1мм, SТ < 1мм, зүүн ховдлын гипертрофи, хэмнэл алдагдал)

•           Цээжний рентген (зүүн ховдлын гипертрофи, гол судас өргөн, тахиралдсан)

•           ЭХоКГ (зүрхний булчингийн хэсэг газрын агшилт муудах, систол, диастолын төгсгөлийн эзэлхүүн нэмэгдэх, цацалтын үзүүлэлт буурах г.м.)

•           Ачаалалтай бичлэг бол он эмийн ачаалалтай сорил (далд ишемийг илрүүлэх зорилгоор хийнэ

•           Титэм судасны ангиографnay шинжилгээ (зүрх судасны мэс заслын клиникт тусгай заалтаар хийнэ)

Оношлогоо, ялгах онопшогоо:

•           Асуумжийг зөв авч, зүрхний ишемийн өвдөлт байгаа эсэхийг тодруулна;

•           Халгаат хүчин зүйлийг үнэлнэ;

•           Боломжтой бол зүрхний ишемийн хэлбэрийг тогтооно; Бодит үзлэгээр А|Д, зүрхний авиа болон хэмнэлийг үнэлнэ;

•           Зүрхний цахилгаан бичлэгт үнэлгээ өгнө.

ЗИӨ-ийг зүрхээр өвдөж болох бусад эмгэгүүдээс ялган оношлох шаардлагатай.

Лавлагаа тусламжид илтэх заалт:

Онош тодруулах, өвчний явцын бодит үнэлгээ хийх, хүндрэлийг тогтоох, эмнэлэг-хөдөлмөрийн магадлагаа хийлгэх, эмчилгээний тактикийг өөрчлөх эсэх зэрэгт шаардагдах шинжилгээ хийлгэх, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах зорилгоор өвчтөнийг дээд шатны эмнэлэгт илгээх ба дараахь тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ:

•           Зүрхний өвдөлт ойр ойрхон давтагдах (тогтворгүй стенокарди)

•           Тайван үед үүсэх стенокарди

•           Амбулоториор авсан арга хэмжээнд үр дүн гараагүй өвчний аритми бүхий хэлбэр •           Стенокардийн хөдлөлт урьд өмнөхөөс илүү хүчтэй буюу зүрхний шигдээс гэж сэжиглэсэн бол

Эмчилгээний зарчим:

Стенокардийг сайн эмчлэхийн тулд түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг цаг тухайд нь арилгах шаардлагатай. Зүрхний ишеми өвчний эмчилгээний гол зорилго нь зүрхний булчингийн цусан хангамжийг сайжруулан, бодисын солилцоог сэргээж, гэнэтийн үхлээс сэргийлэхэд чиглэгдэнэ.

Эмчилгээний ерөнхий баримтлал:

•           Амьдралын хэв маягийг өөрчлөх

•           Хорт зуршилтай тэмцэх: тамхи таталтыг бүрмөсөн цээрлүүлэх, архи хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх;

•           Хөдөлгөөний хомсдолгүй байлгах, таргалалтаас сэргийлэх;

•           Цусны холестериныг хянаж, хэвийн хэмжээнд байлгах;

•           Артерийн даралтыг хэвийн түвшинд байнга барьж, хянаж байх;

•           Нүүрс-ус, ялангуяа чихэрлэг ихтэй хоол, ундаанаас сэрэмжлүүлэх;

•           Хоолны давсыг аль болох бага хэрэглэхийг зөвлөх, давсны оронд нимбэгийн шүүс зэргийг хэрэглэдэг болгох г.м.

Зүрхний ишемитэй хүмүүсийг эмчлэх нөхцөл, хугацаа: Зүрхний ишеми өвчтэй хүмүүсийг удаан хугацаанд амбулаториор хянах ба шаардлагатай үед нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ.

1.         Зүрхний ишеми өвчтэй хүмүүст амбулаториор буюу гэрийн нөхцөлд уг өвчнийг үүсгэж байгаа шалтгаанаас урьдчилан сэргийлэх, халгаат хүчин зүйлсийн тоо хэмжээ, давтамжийг цөөрүүлэх ажлаас эхэлж эмчилгээг явуулна.

Эмэн эмчилгээг амбулаторит дараахь 2 чиглэлээр хийнэ:

–           Зүрхний титэм судсыг тэлж, цусны эргэлтийг сайжруулах, зүрхний минутын эзлэхүүнийг ихэсгэх эмчилгээг (нитратын булэг, а-, р- блокатор, а- стимулятор) явуулна.

–           Цусны реолог чанарыг зохистой түвшинд нь барих, цусны бүлэгнэлтийг бууруулах, микротромбыг хайлуулах, тромбоцитын агрегаци буюу бөөгнөрөлөөс сэргийлэх эмчилгээ (гепарин, фраксипарин, аспирин г.м.) хийнэ.

2.         Зүрхний ишеми өвчин хүндэрч байгаа тохиолдолд стационарт эмчилгээ хийнэ. Стационарын эмчилгээний хугацааг өвчний үе шат, зэрэтэлээс хамааруулан тогтооно. Үүнд:

–           Хүчдэлийн стенокарди давтамж олонтой байвал стационарын эмчилгээг 10 – 14 хоног явуулж, цаашид амбулаторийн эмчилгээнд шилжүүлнэ.

–           Тайван үеийн стенокардитай бол стационарын эмчилгээг 14-21 хоног хийгээд, амбулаториор үргэлжлүүлнэ.

Стенокардийн хөдлөлт өгсөн үед дараахь арга хэмжээг хойшлуулалгүй авах шаардлагатай:

•           Нитроглицерин 0.0005г, эсвэл нифедипин Юмг хэлэн дор тавих;

•           Үр дүнгүй 5 минут өнгөрвөл тэдгээр эмийг дээрх тунгаар давтан хэрэглэх;

•           Үр дүнгүй 5 минут болсон бол дээрх эмийг давтан хэрэглэх;

•           Үр дүнгүй 10 минут өнгөрвөл анальгин 50%-2 мл-ээр булчинд, эсвэл промедол 1% – 1 мл-ээр арьсан дор тарина.

Эх бэлтгэсэн: Pentadice.com

Эх сурвалж: Waters, T.R., & Dick, R.B. (2015). Evidence of health risks associated with prolonged standing at work and intervention effectiveness. Rehabilitation Nursing, 40(3):148-165. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25041875


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан