Сэтгэл санаа тань хямралд орсныг батлах 10 шинж тэмдэг

Сэтгэл санаа тань хямралд орсныг батлах 10 шинж тэмдэг

Бусдад түгээгээрэй

Үе үе сэтгэлээр унах нь амьдралын ердийн зүйл боловч найдваргүй байдал үүссэн мэт мэдрэгдэх, цөхрөл гэх мэт сэтгэлийн хөдлөл байнга үүсч хэвийн байдалд орохгуй бол сэтгэлийн хямралд орсон байж магадгүй юм.

Дан ганц гуниглахаас гадна таны өдөр тутмын үйлдэл өөрчлөгдөж болно. Энэ нь таны ажиллах, сурахад тань саад болж болзошгүй юм.

Сэтгэлийн хямралын 10 шинж тэмдэг

  1. Байнгын гунигтай, түгшсэн эсвэл “хоосон” сэтгэлийн байдал
  2. Найдваргүй эсвэл гутрангуй мэдрэмж
  3. Өөрийгөө буруутгах, ямар ч үнэ цэнэгүй болсон мэт мэдрэх
  4. Нэгэн цагт дуртай байсан хобби, үйл ажиллагаа, тэр дундаа сексийн талаар сонирхол, таашаал алдах
  5. Эрч хүч буурах, ядаргаа, эсвэл “удаашрах” мэдрэмж
  6. Төвлөрөх, санах, шийдвэр гаргахад бэрхшээлтэй санагдах
  7. Нойргүйдэл, өглөө эрт сэрэх, эсвэл хэт их унтах
  8. Хоолонд дургүй болох турах эсвэл , хэт идэх, жин нэмэх
  9. Амиа хорлох тухай бодол эсвэл бодит амиа хорлох оролдлогууд
  10. Тайван бус байдал эсвэл цочромтгой байдал үүсэх

Сэтгэл санааны хямралаас та хэрхэн гарах вэ ?

Стрессээс зайлсхий

Архаг стресс нь сэтгэл санааны хямрал үүсгэхэд маш том нөлөө үзүүлдэг.

  • Тогтмол унтаж амрах
  • Нэмэлт шаардлагад “үгүй” гэж хэлж сурах
  • Амьсгалын дасгал, бясалгал хийх
  • Тогтмол дасгал хийх

Дасгал

2015 онд Asian J Sports Med. Хийсэн судалгаанд биеийн тамирын дасгал нь сэтгэл санааны хямралын эсрэг эмчилгээ болж чаддаг бөгөөд шинжээчид эмч нарыг эмчилгээнд хослуулан ашиглахийг зөвлөж байна.

Хоолны дэглэм

  • Шинэ жимс, хүнсний ногоо
  • Ногоон цай
  • Шар буурцгийн бүтээгдэхүүн
  • Оливын тос
  • Бүхэл үрийн гаралтай хүнс
  • Загас

Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх.


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө