Хайр дурлалыг илүү гайхалтай болгох 11 зүйл

Хайр дурлалыг илүү гайхалтай болгох 11 зүйл

Бусдад түгээгээрэй

Дурлах бол амархан зүйл гэхдээ үргэлжлүүлж хадгалахад бага зэрэг хүчин чармайлт хэрэгтэй.

Хайр дурлалыг хэзээ ч хүчилж болохгүй хамгийн гол нь хамт цаг хугацааг удаан өнгөрөөж бие биенээ ойлгох нь чухал байдаг.

Цаг хугацааг хамт өнгөрөөх тусам зарим жижиг зүйлсийг хосууд мартдаг байна.

Энэ жижиг зүйлс тэднийг бодоо ч үгүй байхад харилцаанд нөлөөлдөг нь нотлогджээ.

Тийм учраас хайрыг хэвээр хадгалж үлдэхэд эдгээр жижиг зүйлсийг хадгалах хэрэгтэй.

Ингээд дараах зөвлөгөөг хүргье.

1.Үргэлж талархаж бай. Тэр хүн таны төлөө гаргасан өчүүхэн сэтгэлд ч талархаж бай. Хосууд юм чинь гэсэн хандлагаар жижиг зүйлийг анхаарал хандуулалгүй бүү өнгөрөө. Энэ бол таны түүнд үзүүлэх хүндэтгэл.

2.Хайртай хүнээ чөлөөтэй байлга. Та хоёр хоёулаа өөр өөрийн хувь хүмүүс тиймээс амьдралын мөч болгонд нь оролцох гээд байх хэрэггүй түүнд зай тавьж өг. Мэдээж хосууд болсон хойно бие биедээ цаг гаргах хэрэгтэй тэглээ гээд түүнийг зөвхөн өөрийн дураар байлгах гээд хэрэггүй.

3.Тэдний хийх дургүй зүйл болон чадахгүй зүйлд нь тусал. Эмэгтэй хүн гэрийн үйлчлэгч биш гэдгийг сайн сана. Та ч гэсэн гэр цэвэрлэх, хүүхэд харах ажлыг хийх ёстой.

4.Хамт байхдаа бусад зүйлд бүү сатаар. Хамтдаа тухайн мөчийг өнгөрүүлж байгаа бол аливаа зүйлд бүү сатаар энэ бол та хоёрын бие биетэйгээ өнгөрүүлэх чухал мөч шүү дээ.

5.Тэдэнд бууж өгөхийг бүү зөвөл. Бүтэх бүтэхгүй юу ч бай хамаагүй чин сэтгэлээсэй тэднийг дэмж.

6.Маргааныг эрүүл, нас бие гүйцсэн хүмүүс шиг шийдэж сур. Өөрийнхөө хамтрагчыг сонсож хүндэлж сур. Аливаа асуудлыг оновчтой шийдэх хэрэгтэй. Хувь хүмүүс болсон хойно маргалдах үе олонтой тааралдана. Тэр болгонд асуудлыг томсгох хүндрүүлэх хэрэггүй.

7.Тэдний сонсогч бай. Тухайн хүнд хүнд өдөр байж мэднэ аль эсвэл тэдэнд хэлэхийг хүсдэг зүйлс байж мэднэ тиймээс тэдний хэлэхийг дуустал сонсох хэрэгтэй. Энэ бас таны түүнд үзүүлэх хүндлэлийн нэг хэлбэр.

8.Завгүй байсан ч зав гарга. Амьдрал үргэлж нэг хэвийн байдаггүй. Таньд маш завгүй үеүүд тохионо. Гэхдээ амьдралын хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг бүү мартаарай.

9.Хааяа гэнэтийн бэлэг барьж бай. Нүсэр зүйл хэрэггүй зүгээр л гадуур зугаалах, аялалд явах, кино үзэх, гайхалтай үдшийг бүтээх гээд энгийн зүйлсийг хийж бай.

10.Тэдний хамгийн том фен болон дэмжигч нь бай.

11. Заримдаа таны төсөөлөөгүй жижиг зүйлс аз жаргалыг авчирдаг.

Сэдэв бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж: Auxx.me


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө