Англи хэл сурхад тань туслах 5 зөвлөгөө

Англи хэл сурхад тань туслах 5 зөвлөгөө

Бусдад түгээгээрэй

  1. Өөртөө зуршил болгох

·       Таны тархи хэзээ хамгийн сайн ажилдаг вэ ?

Хэрэв та “өглөөний хүн” бол өглөөний цагаар англи хэлээ бага багаар давтахыг хичээ. Жишээлбэл, 10-20 минутын өмнө босоод бага ч гэсэн онолын зүйл унших.

·       Богино хугацаанд суралц

5-10 мин эсвэл 10-20 мин сайтар төвлөрөхөд хангалттай гол нь та бага ч гэсэн зүйл сурч авч байгаа гэдгийг бүү мартаарай.

2. Хамтрагчтай болох эсвэл ямар нэгэн клуб нийгэмлэгт элсэх  

Хүн ганцаараа хөгжихөд хэцүү гэхдээ танд хүсэл зорилгоо нэгтэй найз нөхөд байхад та юуг ч хийж бүтээж чадна.

·       Найзтайгаа ярих дадлага хийх үедээ өөрийгөө бага багаар нээж өгч байдаг энэ нь танд дараа нь танихгүй хүмүүстэй ярих үед чадахгүй бол яана гэх айдсаас чөлөөлөхөд чухал ач холбогдолтой. Мөн та сонсох ур чадварыг бага багаар өөрийн болгож байгаа.

·       Өөрийгөө үнэлүүлэх

Та ямар нэгэн зүйл дээр алдаа гаргалаа тэр алдааг чин хэн нэгэн хэлэхгүй бол танд аливаа юмсыг хийхэд бүүр ч хүнд байх болно. Жишээ нь та ямар нэгэн үгийг буруу дуудах эсвэл ашиглах.

3. Идэвхтэй байх

Хэрэв та маш завгүй хүн бол өөрийн цагаа зөв зохицуулах нь маш чухал.

·       Сурч байхдаа идэвхтэй байх

Та тоглоом, англи дуунд дуртай байж болох юм, гэхдээ зөвхөн ийм төрлийн зүйлс нь танд тийм ч их тус болохгүй. Тэгэхээр өөрт тань гарсан багахан цагт зөвхөн нэг зүйлд анхаарлаа бүрэн хандуулах энэ нь танд илүү зүйл сурч мэдэхэд тань түлхэц болно.

·       Сурсан зүйлээ тогтмол ашиглах

Та ямар нэгэн шинэ үг өгүүлбэр сурлаа гэж бодоход тэдгээрийг ашиглахгүй бол та мартах болно. Тэгэхээр та сурсан зүйл болгоноо өөрийгөө сорих зорилгоор өгүүлбэр зохиох, ойр зуурын харилцан ярианд ашиглах зэргээр өөртөө илүү суулгаж болно.

·       Өөртөө жижиг зорилго тавих

Жишээ нь би ямар нэгэн ресторанд ороод чөлөөтэй захиалга өгч чадахуйц чадвартай болох хэрэгтэй зэрэг өөртөө жижиг хэмжээний зорилго тавих.

4. Зөв сэтгэл зүйг өөртөө суулгах

·       Англи хэл танд өөр нэгэн ертөнц болон боломжийг нээж өгөх түлхүүр.

Эхлэхээсээ өмнө бүү бууж өг. Таны хийсэн алхам бүр тусална. Тогтвортой байхыг санаарай, ингэснээр та ахиц дэвшил заавал гаргах болно.

·       “Яагаад” сурч байгаа гэдгээ ойлгоорой

Англи хэлийг яагаад сурахыг хүс ч байгаагаа мэдвэл бүх зүйл илүү хялбар болно. Шалтгаан байгаа тохиолдолд үргэлжлүүлэх нь илүү хялбар байдаг.

·       Өөртөө итгэ

Чи үүнийг хийж чадна! Та төрөлх хэлээрээ ярьж чадаж байгаа тул өөр хэлээр ярих боломжтой.

5.Өөрт тохирсон хялбар арга олох

Жишээ нь: Зарим хүнд дан ганц үг цээжилснээс өгүүлбэрээр нь цээжилж ашиглах нь илүү хялбар байдаг.


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө