Подагра

Подагра

Бусдад түгээгээрэй

Подагра буюу тулай бол шээсний хүчлийн бодисын солилцооны хямралтай холбоотой архаг өвчин бөгөөд энэ үед цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихэсч, эд эрхтэнд шээсний хүчлийн натрийн давс (урат) хуралдаж, эмнэл зүйн хувьд дахилт бүхий артрит ба подагрын зангилаа (тофус) үүсэх шинжээр илэрдэг онцлоггой.

ба подагрын зангилаа (тофус) үүсэх шинжээр илэрдэг онцлоггой.

Эмнэл зүйн илрэл.

1.         хөлийн эрхий хурууны үений хурц үрэвслийн шинжээр илэрдэг.

2.         Подагра өвчний хөдлөлт гол төлөв гэнэт, ялангуяа шөнийн цагаар эхлэх ба үений өвдөлт маш хүчтэй, заримдаа тухайн үенд юм хүргэхийн аргагүй болтол өвддөг. Тухайн үе маш түргэн зуур хавдаж, хөхөлбий ягаан өнгөтэй буюу туяатай болох ба хөдөлгөөн нь хязгаарлагддаг.

хөдөлгөөн нь хязгаарлагддаг.

3.         Өвчний хөдлөлт төдийлөн удаан үргэлжлэхгүй мөртлөө, өвчтөнд үнэхээр шаналгаатай байх бөгөөд 2-3 хоногийн дараа өвдөлт эрс багасдаг.

4.         өвчний хөдлөлт ахин дахин давтагдах хандлагатай байх ба бусад үенүүд ээлж дараалан хамрагдахаас гадна зарим үенд, ялангуяа сарвууны үенүүдэд тофус үүсдэг.

5.         Эмгэг процесс зөвхөн сарвуу, тавхайн жижиг үеийг хамраад зогсохгүй, тохой, өвдөг, мөрний зэрэг том үенүүдийг ч хамарч болно. Том үений орчмын зөөлөн эд хавагнах, арьс улайх, өвчтөн халуурах, цусанд цагаан эсийн тоо ихсэх зэрэг шинжүүд ажиглагддаг.

6.         Түүнчлэн энэ өвчний үед дотор эрхгэнүүд гэмтэх (ялангуяа подагрын нефропати болж, бөөрний цуллаг эдэд тофус үүсэх, уратын чулуу бий болох, интерстициаль нефрит, гломерулосклероз үүсч, улмаар бөөрний архаг дутмагшилд хүргэх)

Эмчилгээний зарчим.

1.         Өвчин хөдөлсөн үед үений хамшинжийг намжаахад чиглэгдсэн арга хэмжээ (тухайн өвчилсөн үений байрлалыг өндөрсгөж, тайван байлгах ба хүйтэн жин тавих г.м.) авна.

2.         Шингэн, ялангуяа шүлтлэг уусмал, лимоны шингэлсэн шүүс, сүү, тараг, кисель, компот зэргийг ахиухан (хоногт 2-2,5 л хүртэл) уулгах шаардлагатай. Бас ногооны шөл, шингэн каша идэхийг өвчтөнд зөвлөнө. Харин мах ,элэг, бөөр, тархи, хэл болон загас, шувуу, утсан, даршилсан хүнс, махны, загасны шөл, ургамлын уураг, цэцэгт байцаа, манжин, шоколад идэхийг нэлээд хязгаарлах шаардлагатай. Мөн цай, кофе, какао, шампан дарс, архины хэрэглээт хязгаарлахыг зөвлөмж болгоно.

3.         Үений хамшинжийг дарахын тулд дараахь эмүуд

–           (индометацин —хоногт 450мг,

–           бутадион — хоногт 800мг хүртэл,

–           напроксен — хоногт 750мг,

–           нимесулид — 100мг-аар хоногт 2 удаа хоолны өмнө)-ээс сонгож хэрэглэнэ.

–           Үений хурц өвдөлтийг дарахад колхицин (эхний уед 2 шахмалаар ойр ойрхон хэрэглэх) үр дүнтэй ба өвдөлт намжихгүй бол кеторол (1 мл-ээр 4-6 цагийн зайтай булчинд тарих)

–           Дээрх эмэн эмчилгээнээс үр дүн гарахгүй тохиолдодд глюкокортикоид (преднизолон үенд хийх) хэрэглэнэ.

4.         шээсний хүчлийн бодисын солилцооны хямралын эсрэг

–           шээсний хүчлийн нийлэгжилтийн ингибитор болох аллопуринол (хоногт 300-600мг-аар 2-3 долоо хоног уулгаад хоногийн тунг 100-200мг хүртэл багасгаж, удаан хэрэглэх) хэрэглэнэ.

–           Хэрэв аллопуринол зохимж муутай байвал урикозурик буюу шээсний хүчил шээсээр ялгаралтыг идэвхжүүлэх үйлчлэлтэй бэлдмэл (пробенецид сульфинпиразон, кетазон г.м.) хэрэглэж болно.

–           Сүүлийн үед шээсний хүчлийн нийлэгжлийн ингибитор болон уризозурик бэлдмэлийн аль алиныг агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл (алломарон — 1 шахмал нь 0,1г аллопуринол, 0,02г бензбромарон агуулдаг ба өдөрт 1-3 хүртэл шахмалаар хоолны дараа усаар даруулж уудаг) хэрэглэх болжээ.

Сэдэв бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан