Талаамжтай аяллын нууцаас

Талаамжтай аяллын нууцаас

Бусдад түгээгээрэй

Гэр бүл, найзуудтайгаа хамт байгалийн сайхныг мэдэрч аялах бол хамгийн сайхан мөчүүдийн нэг юм. Оддоор дүүрэн тэнгэр, байгалийн чимээ, сэнгэнэсэн агаар үүнээс сайхан амралт үгүй билээ. Байгальд гарч хоноглон амрах гэж байгаа хүмүүсд энэ удаагийн зөвлөгөөг хүргэе.

1.Хоноглох газраа сонгох- Та өмнө очиж үзээгүй газраа очих гэж байгаа бол тухайн газраа сайн судалж үзээрэй. Түүнчлэн олон зүйл хийх боломжтой газрыг сонгоорой. Жишээлбэл гол устай ойр, уул хадтай болон ой модтой тийм газар байж болно.

2.Температурын өөрчлөлтөд бэлэн байгаарай-Аяллаар явахад таны харсан цаг уурын мэдээнд 100% итгээд хэрэггүй байх. Байгальд өдөр нь дулаахан байж болох ч шөнө огцом хүйтэрдэг тиймээс дулаан хувцас, зузаан хөнжлөө бэлдэх хэрэгтэй.

3.Сандал ширээгээ  хэзээ ч мартаж болохгүй- Та шөнийн тэнгэрийг босоогоороо үзэх гэж байгаа юм биш биз. Түүнчлэн байгалийн сайхныг харан суух шиг тааламжтай мэдрэмж хаа байх билээ. 

4.Шавжиний эсрэг цацлаг аа бүү март- Байгаль эх бол амьд амьтдын өлгий нутаг минут болгонд шавжтай зууралдахыг хүсэхгүй байгаа бол цацлаг, лаа болон бусад зүйлийг бүү мартаарай.

5.Аяны гал тогоо- Хэрвээ таньд боломж байвал заавал аяны гал тогооны хэрэгсэл авахыг зөвлөж байна. Таны ажлыг хөнгөлнө гэдэгт итгэж байна.

Гэхдээ та заавал үнэтэй зүйл авах шаардлаггүй, гал тогоо тань л болж байвал яаж сэтгэсэн болно.

6.Үргэлж хангалттай устай яв- Таньд усны хэрэгцээ төсөөлж байгаас тань илүү гарах болно.

7.Ая тухтай аяллын хамгийн xухал хэсэг бол амралт байдаг тийм учраас унтахад тухтай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө