Их сургуулийн нэгдүгээр курсийн оюутнуудад өгөх зөвлөгөө

Их сургуулийн нэгдүгээр курсийн оюутнуудад өгөх зөвлөгөө

Бусдад түгээгээрэй

1.      Хувын зохион байгуулалт сайтай байх.

Ахлах сургуулиас тэс өөр юм. Ажлын ачаалал илүү хүнд, бүх зүйл хамаагүй хурдан байдаг. Тэгэхээр өөрт хэрэгтэй дэвтэр ном гээд бүх зүйлийг урьдчилан бэлдэх нь маш чухал. Та ердөө ганц семинарын хичээлийг орхигдуулснаар маш олон зүйлсээс хоцрох болно.

2.      Эрэмбэлэх.

Зохион байгуулалттай байхтай төстэй, даалгавраа эрэмбэл. Тухайн өдөр нэгээс олон хичээлтэй байж болно мөн маш чухал шалгалттай байж болно энэ нь таныг маш их стресст оруулах болно. Тэгэхээр өөрт тань аль нь илүү хэрэгтэй гэдгээ тогтоо.

3.      Эхлээд сур дараа нь наргиж цэнгэ.

Үдэшлэгээс татгалзахад хэцүү байж магадгүй, гэхдээ санаа зовох хэрэггүй, та яваагүйдээ харамсахгүй байх болно. Үүнтэй адил илүү олон зүйл байх болно. Сайн сур, тэгвэл үр дүнгээ өгнө.Та хэзээ нэгэн цагт тэр үдэшлэгүүдийг зохиож магадгүй юм.

4.      Сайн тэмдэглэл хөтлөх, анхаарлаа сайтар хандуулах.

Сургалтын шинэ, өөр хэв маягтай олон өөр профессоруудтай уулзах болно. Лекцийн үеэр PowerPoint-ийн танилцуулга эсвэл онлайнаар байрлуулсан тэмдэглэлүүд дунд маш чухал мэдээлэлүүд олон байдаг.

5.      Тайвшираад үргэлжлүүлэн сураарай.

Битгий стресст. Магадгүй та хэтэрхий оройтож унтажийж магадгүй та 24 цагийн 3-5 цагт нь унтаж байж магадгүй энэ бүхэн нь таны ирээдүйд хэрэгтэй зүйл гэдгийг үргэлж санаарай.

6.      Мөнгөө зөв зарцуулахмөнгөө хадгалах.

Их сургуульд сурах нь өөртөө мэдлэг хуримтлуулахаас гадна амьд үлдэх чадварт суралцаж байдаг. Хадгаламжтай байх нь ямар нэгэн шаардлагатай үед танийг хамгийн сайн авч гарч чадах зүйл.

7.      Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

Шинэ хүмүүстэй танилцаж, сургуультайгаа танилцхад тань маш их туслах болно. Таны сургуульд олон баг, олон клуб нийгэмлэг гээд л хичээлээс гадуур өөрийг тань хөгжихөд туслах олон зүйлс байдаг.

8.      Найзуудтай болох

Их, дээд сургуулиуд нь тантай ижил төстэй сонирхолтой хүмүүсийг олох сайхан газар юм.


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө