Судасны бүдүүрэл өвчний оношлогоо

Судасны бүдүүрэл өвчний оношлогоо

Бусдад түгээгээрэй

Өнөөдөр та бүхэндээ хүн амын дунд өргөн тархсан бидний мэддэг судасны бүдүүрэл өвчний багажийн оношлогооний талаар мэдээлэл хүргэх болно.

Судасны бүдүүрэл өвчин гэж юу вэ?

Хүмүүсийн дунд элбэг тохиолдон “Судас бүдүүрэл” гэж яригддаг “Хураагуур судасны үрэвсэл” нь хөхөвтөр юм уу хүрэн улаан өнгөтэй судаснууд чийгийн улаан хорхой адил хөөн томорч хөлийн арьсан дээр түрэн гарах судасны нэг төрлийн гаж хэлбэр юм. 

Хэрхэн судасны бүдүүрэл өвчинг оношлох вэ?

Судасны гаралтай эмгэгүүдийг оношлох оношилгооны олон аргууд байдаг ч судасны бүдүүрлийг оношлох багажийн шинжилгээ бол СУДАСНЫ ДОПЛЕР юм.

Энэ нь хэт авиан шинжилгээний долгионд суурилсан бодит агшинд янз бүрийн сорилтуудаар хүний биеийн судаст бодит үнэлгээ өгдөг шинжилгээ юм.

Судасны доплер
Судасны доплерт юуг хардаг вэ?
Судасны доплерт таны бүдүүрсэн доод мөчний судаснуудыг харахаас гадна гарын буюу дээд мөчид, хүзүүний хэсгийн гүрээний судаснуудыг харж үнэлгээ өгдөг.
Үүнд:
–          Судас нарийссан эсэх
–          Судас бөглөрсөн эсэх
–          Судасны цусны урсгалын хурд
–          Судасны ханын зузаан
–          Судасны диаметр зэрэгт үнэлгээ өгдөг байгаа.
Судасны доплерт гүрээний артери, венийг шинжилж буй байдал
Судасны доплерт доод мөчдын артери, венийг үзэж буй байдал
Судасны доплерт гарын буюу дээд мөчдын артери, венийг харж буй байдал

Уг шинжилгээ судасны бүдүүрэл өвчинг бүрэн оношилж чадах уу?

Судасны доплерт өнгөц венийн өргөсөл, гүний венийн бөглөрөл зэрэг судасны эмгэгт мэдрэг (sensitive) чанар нь 82%, харин өвөрмөц (specificity) чанар 98% байдаг. Тийм ч мэргэжлийн өндөр ур чадвартай судасны допплер харах эмч нарт үзүүлсэн нь  дээрх магадлалыг нэмэгдүүлж өгдөг.

Судасны доплерт харуулахын тулд өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?

Судасны доплер нь инвазив бус (non-invasive ultrasound method), эсрэг заалтгүй, сөрөг нөлөөгүй шинжилгээ тул өвөрмөц бэлтгэл \хоол сойх, өлөн байх гэх мэт\ шаардлагагүй.

Хир удаан үргэлжлэх вэ?
Судасны доплерийн үргэлжлэх хугацаа нь өвчтөний биеийн байдал, өвчний явц, тухайн хүний онцлог болон үзэж буй эмчийн ур чадвараас хамаарч 30-90 минутад байдаг боловч дундаж хугацаа нь 15 минут байна.
Судасны доплер хийх заалтууд:
1.      Урьдчилан сэргийлэх
2.      Оношлогооний зорилгоор хийдэг.

Ялангуяа судасны бүдүүрэл өвчинд өртөх өндөр эрсдэлтэй хүмүүс жилд нэг удаа урьдчилан сэргийлэх зорилгоор орж байх шаардлагатай.

Эх бэлтгэсэн: Pentadice
Эх сурвалж:
–          doi: 10.1267/THRO04040655
–          Lensing AW, Prandoni P, Prins MH, et al. Deep-vein thrombosis. Lancet. 1999;353(9151):479–85
–          DOI: 10.1590/S1677-54492010000200002


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө