Дэлхийн хамгийн богинохон өгүүллэгүүд.

Дэлхийн хамгийн богинохон өгүүллэгүүд.

Бусдад түгээгээрэй

1. Нэг удаа Хемингуэй ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадах 4 үгтэй өгүүллэг бичиж чадна гэж мөрийцжээ. Тэр энэхүү мөрийндөө ялсан байна: “Хүүхдийн бойтог зарна. Хэрэглээгүй.”

2. Фредерик Браун хамгийн богино аймшгийн өгүүллэг зохиожээ: “Дэлхий дээр үлдсэн хамгийн сүүлийн хүн гэртээ сууж байтал хаалгыг нь тогшив.”

3. О.Генри нь уламжлалт аргаар буюу холбоос, өрнөл, зангилаатай бичсэн богино өгүүллэгийн тэмцээнд ялжээ: “Жолооч тамхиа асаачхаад хэр их бензин үлдсэнийг харахаар бензиний савруу өнгийжээ. Талийгаач дөнгөж 23-тай байжээ.”

4. Англи улсад “Хатан, бурхан, секс, нууц.” гэсэн сэдвүүдийг хөндсөн богино өгүүллэгийн тэмцээн болжээ. Ялсан өгүүллэг нь: “Өө Бурхан минь, би хэнээс жирэмсэлснээ мэдэхгүй байна – гэж хатан орилжээ.”

5. Хамгийн богино намтар гэсэн төрлөөр Франц улсын нэгэн настай эмэгтэй ялжээ: “Урьд нь миний нүүр толигор, банзал үрчгэр байж. Харин одоо эсрэгээрээ.”

Эх бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж: short story


Бусдад түгээгээрэй
Дэлхий дахинд Сонин хачин