Өвөл машиндаа зайлшгүй хийх шаардлагатай зүйлс.

Өвөл машиндаа зайлшгүй хийх шаардлагатай зүйлс.

Бусдад түгээгээрэй

1. Өвлийн улиралд шөнө автомашинаа гадаа хонуулах эсвэл урт хугацаанд гадаа зогсоох гэж байгаа бол гар тормонзоо татахаас зайлс хийх хэрэгтэй. Нойтон тороос гацаж автомашины хөдөлгөөнийг хорих эрсдэлтэй.

2. Та хүйтрэхээс урьтаж автомашиныхаа хөргөлтийн шингэний хөлдөх температурыг заавал хэмжүүлэх хэрэгтэй. Хэрвээ хөргөлтийн шингэн хөлдвөл засварын өндөр зардал гарах эрсдэлтэй.

3. Хүйтний улиралд шатахууныг аль болох дүүрэн байлгах хэрэгтэй юм. Ингэснээр насосын ажиллагааг дэмжиж,  банк дотор цан цохихоос сэргийлдэг.

4.Шил арчигчын шингэн дуусаж ус хийсэн бол даруй савандах усыг цацаж дуусгаад зориулалтын хөлддөггүй шингэнийг хийх хэрэгтэй.

5. Өвлийн улиралд хамгийн том асуудлуудын нэг бол халаалтын асуудал юм. Паар тань сул үлээж байвал салоны агаар шүүгчээ шалгаарай. Халуун үлээхгүй бол хөргөлтийн шингэний түвшинг шалгах хэрэгтэй юм.

6. Автомашинаа угаалгаад гарахдаа тормозоо хаттал гишгэж аюулгүй байдлаа хангах нь зүйтэй.

Эх бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж:  https://www.autoblog.com/


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө