Таны хүүхэд А, Д аминдэм ээ уусан уу?

Таны хүүхэд А, Д аминдэм ээ уусан уу?

Бусдад түгээгээрэй

Хүүхэд төрсөн цагаас хойш рахит өвчин, ясны сийрэгжилт, А аминдэмийн дутагдлаас сэргийлж эмчийн хяналтын дор А болон Д аминдэмийг уулгадаг байгаа.

А болон Д аминдэмийн ач холбогдол

Тэгвэл РАХИТ өвчин гэж юу вэ?

Бага насны хүүхдийн хоол хүнсэнд Д аминдэм кальци хангалтгүй байснаас бие махбодын Д аминдэм кальци фосфорын солилцоо хямарч, хүүхдийн ясны эрдэсжилт багасаж, яс зөөлрөн, их биеийн араг ясны хэлбэр өөрчлөгдөж, хүүхдийн өсөлт бойжилт саатан биеийн эсэргүүцэл сулрах эмгэгийг Рахит буюу Сульдаа өвчин гэнэ.

А аминдэмийн дутагдал ба КСЕРОФТАЛЬМ өвчин гэж юу вэ?

Дэлхийн хэмжээнд 3.3 сая хүн А аминдэмийн дутагдалынэмнэл зүйн хэлбэрээр, 75.4 сая хүн эмнэл зүйн далд хэлбэрээр өвчлөөд байгаа бөгөөд үүний 45% нь Зүүн Өмнөд Азид тохиолдож байна /1/. Мөн жил бүр 5-10 сая хүүхэд А аминдэмийн дутагдлынулмаас үүсдэг КСЕРОФТАЛЬМ өвчнөөр өвчилж, үүнээс 250-500 мянган ХҮҮХЭД СОХОРЧ байна /2/.

А болон Д аминдэм гэж юу вэ?

Дээрх  (рахит, ксерофтальм зэрэг) өвчнүүдээс сэргийлэх зорилгоор өгч буй ӨНДӨР ТУНД эмийн бэлдмэл юм. Тиймээс ЗААВАЛ харьяа өрх, сумын эмнэлгийн ажилтны хяналтан дор уулгана.

Д аминдэмийг өдөр тутмын бага тунгаар хүүхдэд уулгах нь Д аминдэмийн хордлогоос сэргийлэх сайн талтай боловч олон хоногоор тогтмол уулгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Ийм учраас нэг удаагийн өндөр тунгаар, хүүхдийг Д аминдэмийн хордлогод оруулалгүйгээр, тодорхой цаг хугацааны давтамжаар уулгах нь сульдаанаас сэргийлэхэд илүү үр дүнтэй болохыг зарим орны болон манай орны нөхцөлд хийсэн туршилтын дүн /3, 4, 5, 6, 7, 8, 9/ харуулж байна.

А болон Д аминдэмийг хэзээ уулгах вэ?

А аминдэмийг хүүхдэд 6-сартайгаас 59 сар хүртэлх насанд жилд 2 удаа (5 ба 11 дүгээр саруудад) уулгадаг.

Харин Д аминдэмийг төрсөн цагаас буюу 14 дэх хоногоос эхлэн 36 сар хүртэл (3 нас) уулгана.

А болон Д аминдэмийг уулгахад анхаарах зүйлсүүд

  • Рахитаас сэргийлэх зорилгоор ӨНДӨР тунд Д аминдэмийг уулгаж байгаа тохиолдолд бусад хэлбэрийн Д аминдэм болон найрлагадаа Д аминдэм агуулсан бэлдмэл, холимгийг давхардуулан уулгаагүй байвал зохино.
  • Хүүхэд сүүлийн 30 хоногийн дотор өндөр тунтай А аминдэм уугаагүй байх.
  • Хүүхдэд рахитийн шинж тэмдэг илрээгүй байх.
  • Өрх, сумын эмнэлгийн ажилтны хяналтан дор уулгах.
  • А ба Д аминдэм нь эсрэг үйлчилгээтэйг /антидот/ харгалзан аль нэгийг нь уулгаснаас хойш нэг сар өнгөрсний дараа нөгөө витаминыг уулгана.
  • ӨНДӨР тунд А аминдэмийг уулгаж байгаа тохиолдолд бусад хэлбэрийн А аминдэм болон найрлагадаа А аминдэм агуулсан бэлдмэл, холимгийг давхардуулан уулгаагүй байвал зохино.
  • А ба Д аминдэм нь эсрэг үйлчилгээтэйг /антидот/ харгалзан аль нэгийг нь уулгаснаас хойш нэг сар өнгөрсний дараа нөгөө витаминыг уулгана.

Эх бэлтгэсэн: Pentadice.com

Эх сурвалж

  1. Соммер А. Недостаточность витамин А и ее последствия. Полевое руководство по выявлению и лечению. Всемирная организация здравоохранения. Женева. (1995)
  2. Sustainable Control of Vitamin A Deficiency. Cairo. Egypt. 22-26 September, 1997
  3. Монгол орны нөхцөлд хэрэглэх Д аминдэмийн эмчилгээний болон урьдчилан сэргийлэх тун ((99-00100). УБ. 1999. 4х.
  4. У.Цэрэндолгор. Распространенность рахита у детей раннего возраста Монголии и его прифилактика. Авторефератв Улаанбаатар. 1999
  5. Markestad T, Heese V, Siebenhumer M et al. Intermittfint high-dose vitamin D prophylaxis during infancy; effection vitamin D metabolites, calcium and phosphorus. Am. J Clin. Nutr. 1987; 46:652-8
  6. Markestad T, Ulstein M, Aksnes L, Arskoy D. Serum concentration of vitamin D metabolities in vitamin D supplemented pregnant women. Acta obset Gyneool Scand 1986; 24:367-9
  7. Ministry of Public Health, People’s Republic of China. Prevention and treatment of Rickets young children. Clin. J Pediatrics 1986; 24:367-9
  8. Zho Huankang. On prevention and treatment of Rickets. Clin. J Pediatrics. 1986; 24:355-6
  9. Zho Huankang. Rickets in China. NestleNuti. Workshop. Series. Vol. 21. 1991; 253-261
  10. ЭМС-ын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 470 тоот тушаал

Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан Зөвлөгөө