Худалдаа үйлчилгээний байгууллагын бонус карттай байх 5н шалтгаан

Худалдаа үйлчилгээний байгууллагын бонус карттай байх 5н шалтгаан

Бусдад түгээгээрэй

Худалдаа үйлчилгээний байгууллагын бонус карттай байх 5н шалтгаан

Ихэнх тохиолдолд хүмүүс авсан бараа бүтээгдэхүүндээ сэтгэл хангамжгүй байдаг. Учир нь авсан барааны хугацаа дууссан, өмнө хэрэглэсэн эсвэл хуурамч байдаг. Тэгвэл дээрх зүйлсээс та өөрийгөө сэргийлж ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ байгууллагын гишүүнчлэл буюу бонус карттай болоорой. Ингэснээр та

Нэг дүгээрт: Хүнсний аюулгүй байдал

Хадгалалтын хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг солих, хохирол учруулсан тохиолдолд нөхөн олговор авах боломжтой болж байгаа юм.

Хоёр дугаарт: Буруу тооцоолол

Бүтээгдэхүүний үнэ кассанд үнэ зөрүүтэй, давхар бичигдсэн алдаа гарвал буцаан авалт хийх баталгаа болно. Учир нь та баримтаа алга болгосон ч гэсэн таны картанд бүх мэдээлэл хадгалагдах болно.

Гурав дугаарт: Бараа буцах

Тухайн байгууллагын бараа буцаах журмын дагуу түргэн шуурхай буцаах баталгаа болно.

Дөрөв дүгээрт: Бараа солих

Тухайн байгууллагын бараа солих журмын дагуу түргэн шуурхай бараагаа сольж авах баталгаа болно.

Тав дугаарт: Хэрэглэгчийн санал, гомдол

Та тухайн байгууллагын мэдээллийн систем (web site, facebook page гэх мэт) руу нэвтэрч өөрийн картынхаа нэрээр санал гомдлоо хүргүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой.


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө