Дэлхийн хамгийн шилдэг 10 уран зурагт ямар зургууд байдгийг та мэдхүү?

Дэлхийн хамгийн шилдэг 10 уран зурагт ямар зургууд байдгийг та мэдхүү?

Бусдад түгээгээрэй

#01 Мона Лиза- Леонардо Да Винчи 

Жоконда буюу Мона Лиза дэлхийн хамгийн алдартай уран зурагт зүй ёсоор  тооцогддог. Да Винчи тус бүтээлээ өөд болохынхоо өмнөхөн буюу 1504 онд зуржээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хамгийн сайхнаар гаргаж, маш их нууцлаг ертөнцийг гүн гүнзгий гаргаж чадсан уг бүтээлийн талаар олон аймшигтай,  дэндүү гайхалтай сонирхолтой баримтууд байдаг.

#02 Сүүлчийн оройн зоог-Леонардо Да Винчи 

Леонардо Да Винчи амьдралынхаа ихэнхи хугацааг зарцуулан зурсан нэгэн зураг бол Италын томоохон хот болох Милан хотын “Piazza Santa Maria delle Grazie” сүмд байдаг байдаг сүмийн ханан дээр зурсан “Сүүлчийн оройн зоог” хэмээх зураг юм. Түүнийг хэн нэгэн хүнд бус Бурханд таларахсан сэтгэлээр бүтээжээ. Леонардо Да Винчи өөрийн агуу авъяасаа бурханаас эхтэй гэж хүлээн зөвшөөрдөг байсан юм. Мөн тус зургийг нууцлаг үйл явдал, утга санаануудыг агуулсан гэж үздэг бөгөөд зарим урлаг судлаачид Есүс Христийн хайр дурлалыг харуулсан зураг ч гэлцдэг. 

#03 Одтой шөнө-Винсент Ван Гог

“Одтой шөнө” зураг нь Нидерландын зураач Винсент Ван Гогын 1889 оны бүтээл юм. Уг зураг нь түүний шөнийн тэнгэрийг дүрслэх гэсэн анхны оролдлого биш юм. Ван Гог одтой шөнөө зурахдаа бидний харж буй бодит ертөнцөөс илүү төсөөлөн бодож болох гайхалтай ертөнцийг бүтээхийг зорьжээ.

#04 Адамын бүтээл-Микаланжело

Сэргэн мандалтын үеийн алдарт зураач Микеланжело бурхан хүн хоёр нийлэх боломжгүй хэмээн үзэж бурхан Адам хоёрын гарыг хооронд нь хүргэлгүйгээр зуржээ. Зураач бурханыг үлэмж ихийг бүтээх энергиэр дүүрэн, Адамыг хүч чадал, гоо сайхан бие бялдартайгаар дүрслэн харуулжээ. Тус бүтээлийг зураач 1502-1512 оны хооронд 4 жил зуржээ. 

#05 Хашгираан-Эдвард Мунк

“Хашгираан” бүтээл гэсэн дөрвөн хувилбартай. Хоёр хувилбарыг нь тосон будгаар, хоёрыг нь пастелаар бүтээжээ. Мунк –ийг сэтгэлзүйн хувьд нэлээн тогтворгүй нэгэн байсан гэх яриа бий бөгөөд түүнийг сэтгэл доторхи зовлон шаналалаа бүрэн илэрхийлэхийн тулд энэ зургаа ийм олон удаа зурсан гэх яриа ч бий. Түүнчлэн Мунк эмнэлэгт хэвтэж, уран бүтээлээ үргэлжлүүлэх боломжгүй болоогүйсэн бол орилж буй энэ хүний дүр улам сүртэй, улам шаналалтай болох байсан гэдэг. Курс эмчилгээнд хамрагдсаныхаа дарагаар Мунк нь арай дуусаагүй байсан “Хашгираан” хэмээх энэ бүтээлээ үргэлжлүүлэн зураагүй юм. Мунк тус бүтээлээ 1893 онд анх зурж байсан.

#06 Цаг хугацааны оршин тогтнол- Сальвадор Дали

Модернизм буюу орчин үеийн урлагийн томоохон төлөөлөгч Испанийн алдарт зураач Сальвадор Далигийн “Цаг хугацааны оршил” зураг нь дэлхийд алдартайд тооцогддог бөгөөд хүмүүс оршин тогтносоор байгаа ч чухам яаж гэдгийг ойлгуулж чадсан хэмээн уран зураг судлаачид дүгнэдэг гайхалтай бүтээл юм.

#07 Герника-Пабло Пикасо

“Герника” хэмээх зураг нь хуваагдал, эвдрэлээсээ болж устаж үгүй болсон 6000 хүн амтай байсан Герника хотын түүхийг өгүүлсэн байдаг. Пабло Пекасогийн 1937 онд зурж дуусгасан хамгийн алдартай хар зураг.  Энэхүү бүтээл нь Фашизмын аймшиг болон хүн төрөлхтний хатуу хахирган байдал, уйтгар гунигийн талаарх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. “1940 онд Пикассо-г Парист дуудуулан ирүүлж, “Та үүнийг зурсан уу?” –гэж фашистууд асуужээ. Харин хариуд нь Пикассо: “Үгүй, та нар үүнийг хийсэн” – гэж хариулжээ.

#08 Сувдан ээмэгтэй бүсгүй- Йоханнес Вермер 

Уг гайхамшигтай зургийг зурсан зураач Йоханнес Вермер амьд ахуй үедээ тийм ч алдартай нэгэн байгаагүй гэдэг. Гаг хотын музейд хадгалагддаг Умардын Моно Лиза гэж нэрлэгддэг гайхалтай бүтээл юм. Сувдан ээмэгтэй бүсгүйг мөн л хөмсөггүй зурснаараа тайлагдашгүй эмэгтэй хүний нууцлаг ертөнцийг тодотгосон байдаг.  Нэгэн гайхалтай түүх байдаг нь Йоханнес Вермер нь нэгэн зарц бүсгүйд сэтгэл алдарна түүнийхээ зургийг зурах ийн тулд хатны сувдан ээмгийг хулгайлан тус эмэгтэйдээ зүүлгэн зурсан байдаг.

#09 Шөнийн үзэмж-Ремберант

Их хотын хөдөлгөөн үймээн дунд ч үүрэгт ажлаа умарталгүй зүтгэх харуулын дүрийг тодотгосон уг бүтээл нь хамгийн алдартай зургийн жагсаалтанд зүй ёсоор тооцогдож ээ.

#10 Өөрийн хөрөг – Винсент Ван Гог

Алдарт зураач Ван Гог өөрийнхөө олон хөргийг зурсан байдаг ч энэ хөрөг нь бусдаасаа илүү үнэтэйд тооцогддог. Учир нь тэр өөрийгөө сахалгүй чигээр нь зурсан бөгөөд тус зургаа ээждээ төрсөн өдрөөр нь бэлэглэж байжээ. Ван Гогийн бүх л зургууд чихээ боосон, сахалтайгаар дүрслэгдсэн байдаг. Түүний хайртай хүүхэндээ илгээсээ 2 чих нь дэлхийн хамгийн үнэтэй бэлэгт зүй ёсоор тооцогддог. Тус зураг нь 1998 онд 71,5 сая доллараар зарагдсан юм. 

Эх бэлдсэн: Pentadice

Эх сурвалж: https://www.complex.com/


Бусдад түгээгээрэй
Дэлхий дахинд