Мэс заслын утас уншиж сурцгаая.

Мэс заслын утас уншиж сурцгаая.

Бусдад түгээгээрэй

МЭО 175 оноос байгалийн гаралтай утасуудыг ашиглаж байсан бол 1971 оноос эхлэн химийн буюу синтетик утсуудыг ашиглаж эхэлсэн.

Мэс заслын утсууд үйлдвэрлэж буй компани, улс орноос хамаарч өөр өөр боловч нийтлэг шалгууруудтай байдаг.

Мэс заслын утсыг уншиж сурах маш чухал, учир хагалгааны төрлөөс хамаарч мэс заслын эмч нар янз бүрийн утасуудыг ашигладаг. За, ингээд мэс заслын утасыг унших аргыг танилцуулая. Хамгийн эхнийх нь ашиглах гэж буй утасныхаа нэрийг унших юм.

Мэс заслын утасны нэрийг ихэвчлэн том үсгээр, тод хар өнгөөр тэмдэглэсэн байдаг бөгөөд доор нь тухайн утасны мөн чанарыг дурдсан байдаг. Ихэвчлэн мэс заслын утасны ХУДАЛДААНЫ нэршилийг бичдэг байгаа.

Мэс заслын утасны нэрийг уншсан бол одоо бүтцийн талаар мэдэх хэрэгтэй юм. Мэс заслын утасыг бүтцээр нь дан буюу монофиламент, сүлжмэл буюу мультифиламент гэж хоёр ангилдаг.

Энэ хоёр нь дараах сул болон давуу талуудтай байдаг. Үүнд:

Дараагийн чухал зүйл бол ашиглах гэж буй утасны уусдаг эсэхыг мэдэх юм. Учир нь доторх эрхтнүүд дээр уусдаг, харин нүдэнд харагдах арьсны хэсэгт уусдаг утсыг ашиглан оёдол тавидаг байгаа. Уусдаг утснуудын уусах хугацаа нь хүртэл өөр өөр байдаг болохыг анхааран уу. Үүний талаар дараагийн дугаар дээр дурдах болно.

Мэс заслын утасны уусдаг, уусдаггүй чанар нь найрлагаас хамаардаг бөгөөд үүнийг мэс заслын утасны бүтцний дээд хэсэгт бичсэн байдаг.

Хийх гэж буй хагалгааны төрөл, эд, эрхтний мөн чанараас хамаарч мэс заслын утасны хэмжээг сонгоно. Мэс заслын утасны хэмжээг хоёр янзаар тэмдэглэдэг. Үүнд: 1. Америйн эм зүйн албанаас гаргасан нэгж 2. СИ хуучин нэгж

Хэрэв та сорви бага үлдэхыг хүсэж байгаа бол нарийхан утасыг сонгохыг санал болгож байна. Гол нь мэс заслын утас нарийн болох тутам утасны таталт болон чангалтанд анхаарлаа хандуулаарай.

Мөн хагалгааны төрлөөс хамаарч мэс заслын утасны их бие өөр өөр байдаг.

Нүдний хагалгаанд трапец бүтэцтэй, харин ерөнхий мэс засалд дугуй их биетэй утасыг түлхүү ашигладаг.

Дараагийн анхаарах зүйл бол мэс заслын утасны зүүний тойрог буюу эргэлт ба тоо ширхэг юм. Зүүний тойрог буюу өнцөг нь их байх тусам мэс засалч бугуйгаар эргүүлэх хөдөлгөөн хийх эсвэл зүүг цэнэглэхдээ зүү баригчаар дунд 1\3-ээс барих шаардлага гардаг. Тиймээс хагалгааны төрлөөс хамаарч зүүний тойрог, тоо ширхэг өөр байдаг. Ихэвчлэн залгалт хийх тохиолдолд хос зүүтэй утасуудыг ашигладаг.

Зүүний эргэлтээс хамаарч хийгдэх хагалааны төрлүүдийг харуулсан байна.

Мэс заслын утасны зүү хүртэл өөрийн гэсэн хэмжээ буюу урттай байдаг.

Зарим утасанд ямар хагалгаанд ашиглаж болохыг анхааруулсан тэмдэг байдаг.

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал болон чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд дараах зүйлийг мэдэхэд илүүдэхгүй.

Одоо дээр тайлбарласан бүхнээ нэгтгэвэл….

Дээрхээс гадна ясанд, өвчүү оёх төмөр утас болон хагалгааны үеэр эрхтэн хамгаалах, өргөх утаснууд бас байдаг.

Эх бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж:

Zollinger’s Atlas of Surgical Operations, Tenth Edition by Jr., Robert Zollinger, E. Ellison

Clinical Algorithms in General Surgery A Practical Guide by Salvatore Docimo Jr., Eric M. Pauli

Atlas of General Surgical Techniques by Courtney M. Townsend Jr. MD, B. Mark Evers MD

Kirk’s General Surgical Operations (2013)

Basic Surgical Techniques

Sabiston Textbook of Surgery The Biological Basis of Modern Surgical Practice, 20th Edition (2016)

Schwartz_s Principles of Surgery

Семенов Г.М. Современные хирургические инструменты 2006

Netter’s Surgical Anatomy and Approaches – Delaney, Conor P.


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан