Сайн дурын ажилтан гэж хэнийг хэлэх вэ?

Сайн дурын ажилтан гэж хэнийг хэлэх вэ?

Бусдад түгээгээрэй

Нийтэд тустай, сайн дурын үйл ажиллагааны үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалт

Сайн дурын үйл ажиллагааг гардан гүйцэтгэгчид нь сайн дурын ажилтнууд бөгөөд ямарваа цалин хөлс, ашиг орлоггүйгээр өөрийн хөдөлмөр, оролцоо, үйл ажиллагаагаар нийгэмд хувь нэмэр оруулж буй хувь хүн юм. Өргөн агуулгаараа сайн дурын ажилтан бүр иргэний нийгмийн байгууллагын гишүүн гэж үзэж болно (1)

Сайн дурын үйл ажиллагаа нь нийгэмд байнгын хэрэгцээтэй байдаг бөгөөд төр нийгмийн салбар, салаа мөчир бүрт тавигдаж буй шаардлагыг өөрийн зохицуулалт, үйлчилгээгээр бүрэн хангах бололцоо байхгүй учир иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн байгууллага тэрхүү үлдсэн орон зайг нөхөж гүйцээдэг (1).

Түүнчлэн сайн дурын хөдөлмөр эрхэлж буй ажилтан хувь хүн нь нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулж байгаа, олон нийтийн дунд ажиллах чадвартай,хэрэгцээтэй субьект гэх зэргээр өөртөө сэтгэл хангалуун байдаг нь сайн дурын үйл ажиллагаа нийгэмд оршин тогтнох үндэс болдог байна (1).

Сайн дурынхны талаар нэг мөр тодорхойлолт гаргах нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын хувьд ч амаргүй даалгавар байв. Сайн дурын үйл ажиллагаа, сайн дураараа хөдөлмөрлөх хүсэл зориг нь тухайн нийгмийн түүхэн хөгжил, улс төрийн нөхцөл байдал, шашин, соёлтой байнга холбоотой байдаг (1).

Иймд сайн дурынхныг тодорхойлох ерөнхий гурван зарчмын шаардлагыг АНУ-ын Балтимори хот дахь Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулийн гаргасан тодорхойлолтод үндэслэжээ. Үүнд:

Цалин хөлсгүйгээр /шаардлагатай зардлыг нөхөн төлж болно/

Өөрийн хүсэл зоригоор ажиллах;

Бусдын болон нийтийн ашгийн төлөө байх гэсэн үндсэн 3 шаардлага багтана (1).

Эх бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж: Нийтэд тустай үйл ажиллагаа, Сайн дурын үйл ажиллагааны  Үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалт, Хууль зүйн судалгааны төв, 2013


Бусдад түгээгээрэй
Дэлхий дахинд