Эмийн бус аргаар “Сарын тэмдэг”-ийн өвдөлтийг хэрхэн намдаах вэ ?

Эмийн бус аргаар “Сарын тэмдэг”-ийн өвдөлтийг хэрхэн намдаах вэ ?

Бусдад түгээгээрэй

Яагаад сарын тэмдгийн хямрал тохиолддог вэ?

Сарын тэмдгийн үед таны хэвлийн булчингууд агшиж тайвширдаг бөгөөд энэ нь өвдөлт үүсэхэд нөлөөлдөг. Зарим хүмүүст бөөлжих, дотор муухай оргих, толгой өвдөх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Сарын тэмдэг өвдөлттэй ирэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг.

  • Анхны төрөлтийн дараа
  • 20 оос доош насны охид бүсгүйчүүд болон анхан удаагаа сарын тэмдэг ирж байгаа тохиолдолд.
  • Жирэмслэлтээс хамгаалах эм хэт их хэрэглэх.
  • Аарцгийн хөндийн үрэвсэл

Хэрхэн сарын тэмдгийн өвдөлтийг намдаах вэ ?

Халуун жин тавих: Хэвлий болон нурууны доод хэсгээр халуун бүлээн жин тавих нь “Ibuprofen” тай адил өвчин намдаах үр дүн үзүүлж байсныг 2012 оны судалгаанд харуулсан.

Ус их хэмжээгээр уухГэдэс дүрэх үед хэвлийд өвдөлт маш ихээр үүсдэг. Ус ууснаар гэдэс дүүрэхийг багасгаж чаддаг.

Ургамлын гаралтай цай их уух: Ургамлын гаралтай цай нь үрэвслийн эсрэг болон булчингийн чангарлын эсрэг нэгдлүүдийг агуулдаг. Цагаан гаа, синамон, ромашка зэрэг ургамал агуулсан цай уух нь өвдөлт намдаахад үр дүнтэйгээс гадна нойргүйдэл стресс зэргийг бууруулахад чухал ач холбогдолтой.

Амттанаас татгалзахӨндөр хэмжээгээр сахар, давс, өөх тос хэрэглэх нь үрэвслийн процессыг өдөөж өгдөг тул татгалзах нь зүйтэй.

Кофеин хэмжээг багасгах: Кофеин нь таны судсыг нарийсгахад хүргэдэг. Мөн таны бусад хэсгийн булчинг агшаадаг тул кофеин хэмжээг багасгах нь зүйтэй.

Нэмэлтээр тэжээл авах: витамин D, omega3, витамин Е, Mg, Ca зэргийг нэмэлтээр тогтмол авах нь сарын тэмдэг өвдөлттэй ихрээс сэргийлдэг. Гэхдээ та нэмэлт бүтээгдэхүүн гаднаас авахын өмнө заавал эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан Зөвлөгөө