Жирэмсэн эхчүүдэд өгөх эрүүл мэндийн зөвлөгөө

Жирэмсэн эхчүүдэд өгөх эрүүл мэндийн зөвлөгөө

Бусдад түгээгээрэй

Эрүүл хооллолт

Ямар төрлийн хоол хүнс хэрэглэх нь зүйтэй вэ ?

  • Жимс болон ногоо
  • Бүхэл үрийн талх, овьёос, бор будаа (чухал хэрэгтэй олон витамин ихээр агуулдаг ялан гуяа витамин В)
  • Өөх тос багатай сүү хэрэглэх (Аламод самрын сүү,шар буурцагны сүү)
  • Эрүүл хооллолтын аргаар уургийг тогтмол авах(буурцаг, өндөг,өөх тос багатай мах, далайн гаралтай хүнс)
  • Саахаар давсны хэмжээг багасгах.

Хэрэв та цагаан хоолтон бол

Цагаан хоолтон байх нь жирэмсний явцад таныг болон ургийг эрүүл байлгаж чадна, гэхдээ та хангалттай хэмжээгээр Са, төмөр, уураг, витамин D болон бусад тэжээлийг хангалттай авч байх нь чухал.

Танд нэмэлт бүтээгдэхүүн хэрэгтэй юу?

Танд нэмэлтээр Са, төмөр, витамин В болон бусад минерал чухал хэрэгтэй. Витамин В-ийг нэмэлтээр авснаар төрөлхийн гажиг зэргээс сэргийлж болно. Гэхдээ та ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн авах гэж байгаа бол эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.

Таны болон ургийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхөд тус болох зуршлууд

  • Өглөөний цайг тогтмол уух: Хэрэв та өглөө цайгаа уухад тийм ч сайн биш бол бүхэл үрийн талх жигнэмэг идэх нь таны хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх болно.
  • Эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх: Эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь таныг өтгөн хаталтаас сэргийлнэ.
  • Хэрэв таны цээж хорсдог бол хоолоо бага багаар удаанаар идэх нь зүйтэй. Мөн халуун ногоотой өөх тос ихтэй хоолноос татгалзах хэрэгтэй.

Жирэмсний үед ямар хоол хүнсний бүтээгдэхүүнээс зайлс хийх хэрэгтэй вэ?

Архи, Caffeine, түүхий шүүрхий мах, боловсруулаагүй сүү сүүн бүтээгдэхүүн, утсан мах ,хиам, лаазалсан хүнс зэргээс татгалзах хэрэгтэй.

Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн хийснээр таны цусны эргэлт сайжрах, нойргүйдэл арьлах, стрессийг багасгах зэрэг чухал ач холбогдолтой. Та өдөрт 15 аас 20 мин тогтмол алхах эсвэл жирэмсэн эхчүүдэд зориулсан иог зэргийг хийх нь таны болон хүүхдийн тань эрүүл мэндэд чухал үр нөлөөтэй. Дасгал хөдөлгөөн хийж байх үед та хэт их халууцах болон даарахаас сэргийлэх хэрэгтэй.

Хорт зуршлаас зайлс хийх  

Тамхи, alcohol, мансууруулах бодис нь ургийн гажиг, ургийн эндэгдэл зэрэг олон сөрөг нөлөөг үзүүлдэг. Жишээ нь та тамхи татдаг бол урагт очих хүчил төрөгчийн хэмжээ багассанаар төрхийн өмнөх хүндрэл үүсэх магадлалыг ихэсгэдэг.

Эмийн хэрэглээ

Та ямар нэгэн өвчин намдаах үрэвслийн эсрэг эм хэрэглэдэг бол заавал эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан Зөвлөгөө