Тамхи ганцхан уушгины хорт хавдар үүсгэдэггүй.

Тамхи ганцхан уушгины хорт хавдар үүсгэдэггүй.

Бусдад түгээгээрэй

Орчин үед уушгины хорт хатдрын тархац ихэссээр байна. Энэ нь залуучууд болон нийгэмд тамхидалт ихэссэнтэй холбоотой гэж үзэж болох ч үүнээс өөр уг өвчин үүсэхэд нөлөөлдөг хэд хэдэн зүйл байдаг билээ. Ингээд үүнд юу юу ордгийг мэдэцгээе.

1.Гэр бүлийн түүх: аливаа хавдар нь удамших хандлагтай байдаг ба гэр бүлийн хүмүүс дунд уг өвчнөөр өвчилж байсан хүн байгаа бол та эрсдэлт бүлгийн хүн гэсэн үг юм.

2.Дам тамхидалт: Тамхи татах хортой гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл тамхины утаагаар амьсгалсан хүн татсан хүнээсээ илүү хордодгийг та мэдэх үү. Тамхины утаа бол тамхинд агуулагдсан хортой бүтээгдэхүүний шаталт бөгөөд тамхины ишинд эдгээрийн хорыг багасгах зориулалттай шүүгч байдаг харин шатаад агаарт гарч буй хэсгийг шүүж чадахгүй ба ойр орчим байсан хүмүүс энэ хороор амьсгалдаг. Тиймээс дам тамхидалт бол татахаас илүү хортой юм.

3.Өмнө нь хорт хавдар тусч байсан хүмүүс: Заавал уушгины хорт хавдар биш байсан ч болно. Ямар нэгэн эд эрхтний хорт хавдар тусч байсан бол дахин тухайн эрхтэндээ тусах эсвэл өөр эрхтэнүүдэд тусах магадлалтай байдаг.

4.Агаарын бохирдол: Монгол улсын нийслэл хот Улаанбаатарын хувьд амьдарч буй хүн болгон эрсдэлт бүлэг гэхэд буруудахгүй. Яагаад гэвэл уушги бол амьсгалын эрхтэн буюу байнга агаартай харьцаж байдаг. Улаанбаатарын хувьд агаарын бохирдол маш аюултай түвшинд байдаг ба ард иргэд бид үүнтэй нэгэнтээ дасан зохицож амьдарч байна. Гэхдээ утаа, тоос тордог болсон агаар уушгинд орох болгондоо уушгийг гэмтээдэг тул хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө