Киногоор англи хэл сурах нь:

Киногоор англи хэл сурах нь:

Бусдад түгээгээрэй

Бид киногоор англи хэл сурах гэж олон цаг оилгохгүи зүйлээ үзсэнээр залхдаг.Харин зөв техниктэй хичээх юм бол киногоор англи хэл сурах нь үр дүн маш өндөртэй учир нь амьдралд илүү ойрхон  үг хэллэгүүд хэрэглэгддэг тухайн улсын соёл,амьдралыг гадарладаг,сонсгол сайжирдаг,чухал нь дуртай киногоо үзэх нь гоё мэдрэмж төрүүлдэг сэтгэл хангалуун байдал хүний амьдралд эерэг зүйл авчрах нь гарцаагүй.

Анхаарах зүйл:

Ямар кино үзэх бэ?

·         Дуртай кино эсвэл нэвтрүүлгээ

·         Хуучны үг хэллэгтэй Жш нь:Шекспириин үеийн кино үзэх хэрэггүй хуучны үг хэллэг орчин үед хэрэглэгддэггүй аль болох одоо үеийн кино,тв шоу үзэх хэрэгтэй бас  Comedy үзэх шаардлаггүи  тухайн нутгийн ёс заншилтай холбоотой учраас та оилгохгүи.

·         Эхлээд киногоо сонгоод өөрийн хэл дээр маш сайн ойлгож үз.

Өдөр 1.

Киногоо бүгдийг нь үзэхгүй зөвхөн эхний 2-3 мин хэсгийг англи subtitle-тай үзээд  мэдэхгүй үгнүүдээ бичиж тэмдэглээд зогсооно.Тэгээд мэдэхгүй үг,өгүүлбэрээ орчуулна.

Дараа нь:

Киногоо ахиад эхнээс тавина англи subtitle-тай: Үг хэллэгүүдээ сайн анхаарч сонс юу гэж хэлж байгааг нь одоо киногоо зогсоогоод үгнүүдээ давтаж харна.гэх мэт та хэдэн ч удаа давтаж хийж болно.

Өдөр 2

Эхнии өдөр үзсэн 2-3 мин үзэгдлээ ахиад үзнэ харин энэ удаа English subtitle-гүй анхааралтай сонс зогсоогоод бичиж авсан үг хэллэгээ шалга.

Дараа нь:

Ахиад subtitle-гүи эхнээс нь анхааралтай сонс г.м хэдэн ч удаа болно.

Өдөр 3

Дуудлага дээрээ төвлөрөх өдөр

-Subtitle-гүи,шинэ үгээ харахгүй эхний өдрийн 2-3 мин бичлэгээ өгүүлбэр өгүүлбэрээр зогсоож дуустал нь яаж дуудаж,ярьж байгааг нь дуурайна.Чанга дуугаар өөртөө итгэлтэй аль болох сэтгэл хөдлөлтэй.

Өдөр 4

Эхнии өдриин 2-3 минутын үзэгдлээ өгүүлбэр өгүүлбэрээр энэ удаа зогсоохгүи бүхэлд нь эхнээс дуустал  жүжигчид нь ярьж байхтай зэрэгцээд ярих гэж хичээх хэрэгтэи. /эхлээд сонсоод дараа нь ярих учраас мэдээж бага зэрэг хоцроно/

Өдөр 5

Хураагч ашиглах

Эхний 2-3 минутын үзэгдлээ тавьж эхлэхтэй зэрэг дуурайж ярьж өөрийнхөө дууг хураана зогсоогоод киногоо эхнээс тавь зөвхөн жүжигчдийнх яриаг анхааралтай сонс харин дараа нь өөрийнхөө яриаг зөвхөн сонсоод хооронд нь харьцуул./Киноноосоо чанга ярих хэрэгтэй дуугаа ялгаж сонсохын тулд/

5 өдрийн турш нэг киноны зөвхөн эхний 2-3 мин хэсгийг үзсэнээр удаан нэг киног 2 сар ч үзэж магадгүй гэхдээ удаан ч сайн судална. 

Эх бэлтэгсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө