Энгийн амьдрал яагаад хүмүүсийг аз жаргалтай болгодог вэ?

Энгийн амьдрал яагаад хүмүүсийг аз жаргалтай болгодог вэ?

Бусдад түгээгээрэй

Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс материаллаг зүйлийн араас явдаг болж. Хүн шуналын амьтан шуналаа удирдаж сурсан үед хүмүүн болох замаа олдог гэж ч үг байдаг.

Аливаа шунал эхэлсэн бол тийм ч амар дуусдаггүй байна.

Харин эрдэмтэд энгийн байх, энгийн амьдрал биднийг илүү аз жаргалтай болгодог гэдгийг нотолжээ.

1.Та өөрийгөө таньж мэддэг. Бид орчин, нийгэм, интернет ертөнцөд хэтэрхий их анхаарал хандуулах болжээ. Энэ бид өөрийн гэхээс илүү бусдын үзэл бодолд илүү анхаарал хандуулж байгаатай ижил юм. Энэ бүх зүйлээс зайгаа барьж чадвал та өөрийгөө олох боломжуудтай илүү их таарах болно.

2.Аливаа харилцаа холбоо бэхждэг. Бид ажил хөдөлмөр, хичээл ном гэх мэт маш олон зйүлд анхаарлаа төвлөрүүлж хайртай хүмүүстэй зав цагийг бага гаргадаг. Хааяа тэр бүх зүйлийг хойш тавьж цаг заваа тэдэнд гарга.

3.Хуримтлал үүснэ.  Энгийн байдал гэдэг нь та бусад хүмүүстэй адил эд баялаг материалаг зүйлд эд хөрөнгөө үрэхээс зайлсхийдэг. Тиймээс таньд хуримтлал үүсч эхэлнэ.

4.Сатаарах зүйл бага болж илүү их анхаарах төвлөрнө. Та өдрийн хэдэн цагийг зурагт үзэж, утас оролддог вэ. Та аливаа ажил хийж байхдаа утсаа тогтмол хардаггүй гэж үү. Бидний эргэн тойронд хэтэрхий их анхаарал саринуулах зүйлс олон бий эдгээрээс хол байх юм бол таньд төсөөлөөгүй өөрчлөлтүүд гарч мэдэх юм.

5.Бид байгаль орчинд тусалж байгаа. Аливаа материалаг зүйлс байгаль дэлхий дээрх байх түүхий эдээр бүтдэг билээ. Бидний хэрэгцээ ихсэх тусам байгаль дэлхийгээс авах зүйлс ихэсдэг. Энэ нь эргээд байгаль орчинг устгаж байна. Тиймээс бид материаллаг зүйлд бага шунах тусам байгаль бага хохирох юм.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Сонин хачин