Эх барихын гадуурх үзлэг

Эх барихын гадуурх үзлэг

Бусдад түгээгээрэй

Эх барихын гадуур үзлэг буюу Леопольд үзлэг нь ургийн байрлал, нуруулалт, түрүүлсэн хэсэг зэргийг тодорхойлно.

Олон урагтай жирэмсний үед ургийн толгой, ургийн жижиг хэсгүүдийг тэмтрэхэд төвөгтэй байж болно.

Умайн том хэмжээний фибройд хавдар ургийн хэсэгтэй андуурагдаж болно. Хэвлийн тэмтрэлтээр ургийн байрлалыг тодорхойлно. Гэхдээ ураг жирэмсний 34-36 долоо хоногоос хойш тогтвортой байрлалаа олно. Хэрвээ ургийн түрүүлсэн хэсэг умдаг ясны дээр байвал нуруулалтаас үл хамааран дагуу байрлал гэнэ. Ургийн түрүүлсэн хэсэг ихэвчлэн толгой, цөөн тохиолдолд өгзөг бусад хэсэг байж болно. Ташуу байрлалын үед ургийн түрүүлсэн хэсэг ташаан толгой (баруун, зүүн)-оос доош, харин хөндлөн байрлалын үед ургийн толгой эхийн ташаан толгойноос дээр тус тус байрлана.

Ургийн түрүүлсэн хэсгийг тодорхойлоод дараа нь түүний байрлалыг тодорхойлно. Ургийн толгойн байрлалыг “Тавтын үнэлгээ”-ээр тодорхойлно. Хэрэв тэмтрэлтээр ургийн толгой бага аарцгийн дээр хөдөлгөөнтэй байвал 5/5-д байна гэж үзнэ. Ургийн толгой доошлон аарцгийн хөндийд орох хэсэгт 1/5-2/5-д суусан үед ургийн толгой умдагны дээгүүр тэмтрэгдэх боломжгүй болно.

Ургийн нуруулалтыг эх барихын гадуур үзлэгээр тодорхойлно. Ургийн нуруу эхийн зүүн талд тодорхойлогдвол 1-р нуруулалт, баруун талд тодорхойлогдвол 2-р нуруулалт гэнэ. Ургийн нуруулалтыг тодорхойлсны дараа ургийн янзыг тодорхойлно. Хэрэв ургийн нуруу эхийн хэвлий үрүү харсан бол өврийн янз, нуруу уруу харсан бол арын янз гэнэ.

Ургийн зүрхний цохилтыг чагнах. Үзлэгийн өмнө хүүхэд хөдөлж байга эсэх, Хүүхдийн хөдөлгөөн өөрчлөгдөж байгаа талаар эхээс асууна. Хэвлийг тэмтрэх үед ургийн хөдөлгөөн мэдрэгдэж болно. Жирэмсний 6 сартайгаас эхлэн эмч үзлэг хийх бүрдээ УЗЦ-ыг стетоскопоор чагнана.йн урд хананд

Эх хэт тарган, ихэс умайн урд хананд байрласан, үзлэгийн үед умай чангаралтай зэрэг тохиолдлуудад ургийн зүрхний цохилтыг чагнахад бэрхшээлтэй байж болно. Эхчүүд хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсох дуртай байдаг учир, допплер аппарат ашиглах нь тохиромжтой. Хэрвээ стетоскопоор чагнах бол ургийн нуруулалтыг тодорхойлсны дараа, чагнана. Хэрэв стетоскопоор чагнахад УЗЦ тахикарди, брадикарди, хэм алдагдал, зүрхний цохилтбүдэг байвал заавал кардиотокографийн бичлэг хийж ургийн үнэлнэ.

Antenatal Care Module: 11. Assessing the Fetus: View as single page

Хэвлийн тойргийг хэмжих. Жирэмсний сүүлийн гурван сард хэвлийн тойргийг хэмжих нь жирэмсний хугацаа, ургийн өсөлтийг тодорхойлох ач холбогдолтой. Хэвлийн тойрог 100 см түүнээс их байх нь ураг орчмын шингэний ихсэлт, ихэр жирэмслэлт, том ураг, ургийн хөндлөн байрлал, эхийн таргалалтыг илэрхийлнэ.

Жирэмсэн үед гэдэс хэрхэн хэмжигддэг вэ? Жирэмсэн үед хэвлийн тойрог ямар  ач холбогдолтой вэ?

Умайн өндрийг хэмжих. Умайн ёроолын өндрийг хэмжих нь жирэмсний хугацаа, ураг орчмын шингэний ихсэлт, багасалт, ихэр жирэмслэлт, ургийн өсөлтийг тодорхойлоход тустай. Хэмжилт хийхдээ умайн ёроолыг зөв олох хэрэгтэй бөгөөд умайн ёроолын өндөр гол шугамаар байх нь ховор байдаг. Умдаг ясны дээд ирмэгт туузан метрийн нэг үзүүрийг тавьж, умайн ёроолын өндрийг олж хэмжинэ. Умайн ёроолын өндрийг жирэмсний 4 сартайгаас эхэлж хэмжинэ.

Жирэмсэн үед гэдэс хэрхэн хэмжигддэг вэ? Жирэмсэн үед хэвлийн тойрог ямар  ач холбогдолтой вэ?

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан