Өндөр IQ аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өндөр IQ аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бусдад түгээгээрэй

Өндөр IQ-тэй байна гэдэг бол сэтгэн бодох чадвар өндөртэй хүмүүс байдаг. Тэд уг чадвараараа гайхалтай зүйлсийг бүтээж чаддаг.

Гэвч өндөр IQ-тэй хүмүүс бусад хүмүүстэй харьцуулвал аз жаргалын индекс нь бага байдаг байна.

Ингээд тэднийг юу аз жаргалгүй болгодгийг мэдэцгээе.

1.Тэд хэтэрхий хянуур бөгөөд жижиг зүйлд ч гэсэн дүн шинжилгээ хийдэг. Энэ нь эргээд тэдэнд хүнд ачаа үүрүүлдэг.

2.Тэд юу хийж чадах болон юу хийхийг хүсэж байгаагаа мэддэг. Тиймээс ч юм болов уу тэд аливаа зүйлд хэтэрхий өндөр стандарт тогтоодог. Нэг ёсны тэд тайван сууж орчиноосоо амар амгалан мэдрэхийг хүсдэг хүмүүс биш.

3.Тэд өөрсдийгөө хамгийн хатуу шүүдэг. Тиймээс өөрийнх нь хийсэн ажил өөрт нь таалагддаггүй. Энэ нь тэднийг сэтгэлээр унагадаг байна.

4. Тэд өөрсдийг нь ойлгох хүнийг хайдаг. Учир тэд хэн нэгэнтэй харьцахдаа тийм ч авьяастай хүмүүс биш ба энэнээс болж тэд ихэвчлэн ганцаараа байдаг.

5.Өндөр IQ хүмүүс ихэвчлэн сэтгэцийн өвчтэй байдаг нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Сонин хачин