Google –с өөрийн хүсэж буй мэдээгээ хайж та мэдэх үү?

Google –с өөрийн хүсэж буй мэдээгээ хайж та мэдэх үү?

Бусдад түгээгээрэй

Зарим зөвөлгөөнүүд танд мэдээжийн санагдаж байж болох юм. Зарим нь таны мэддэг боловч ашигладаггүй, зарим нь огт сонсож байгаагүй аргууд байж болно. Tа өөрт хэрэгтэй аргаа сонгож ашиглаарай.

Сонголт хийх. Google таны хайх хэсэгт бичсэн үг болгоныг оролцуулсан хуудсуудыг гаргаж ирдэг. Хэрвээ та бичсэн өгүүлбэр үгнийхээ аль нэг үг эсвэл бүгдэнг нь оролцуулсан байдлаар хайлт хийхийг хүсвэл Or эсвэл ” |  ” мөн and тэмдгийг хэрэглэх хэрэгтэй.

“*” тэмдэг. “*” тэмдгийг дууны үг хайхад ашигладаг ба дууны үгээ яг сайн мэдэхгүй тохиолдолд хайхад тохиромжтой байдаг. Жишээ нь: [can’t * where is the love lyrics] гэж хайх юм бол таны хайгаад байгаа Beatles -ийн дууг чинь гаргаж ирнэ. Эсвэл та боловсролтой холбоотой мэдээлэл авмаар байгаа бол [“what?………” research *.edu] гэж хайхад болно.

Хэрвээ та яг тодорхой үг хэллэгийг хайхыг хүсвэл жишээ ашиглах хэрэгтэй. Жишээ нь та[ short black man] гэж хайх юм бол яг л ийм хэллэгийг хайх болно. Харин та [short “man”] гэж хайх юм бол dumb гэсэн үг орсон ба  “яг man” гэсэн хэллэгтэй хуудсыг танд гаргаж ирэх болно.

Хайлтаас хасах. Та хэрвээ хайлт хийдээ ямар нэг үг оролцсон хайлтыг гаргаж ирэхийг хүсэхгүй байвал “-” тэмдгийг хэрэглэх хэрэгтэй. Та гаргаж ирмээргүй байгаа үгнийхээ өмнө “-” тэмдгийг бичих хэрэгтэй. Жишээ нь та  [-short black man] гэж бичээд хайх юм бол “black”, “man” гэсэн үгнүүдтэй хуудсууд гарч ирэх боловч”dumb” гэсэн үгтэй хуудас гарч ирэхгүй гэсэн үг.

Тооны машин. Google ийн нэг гол давуу тал нь тооны машин юм. Та компьютерынхаа тооны машиныг гаргаж ирэх гэж удаж байхын оронд Google дээр +, -, *, / тэмдгүүдийг ашиглаад тоо бодох боломжтой байдаг.

Ижил үгнүүдийг хайх. Ижил, төстэй үгнүүдийг хайхын тулд та “~ ” тэмдэгийг ашиглах хэрэгтэй. [~short black man -short] байдлаар хайлтаа хийх юм бол “short man”, “black man” гэх зэрэг хайлтууд гарч ирэх ба харин “short black man” гэсэн хайлт гарч ирэхгүй гэсэн үг юм.

Тодорхойлолт. Та хэрвээ ямар нэг зүйлийн тодорхойлолтыг хаймаар байгаа бол [define:short] гэж бичихэд л хангалттай.

“site:” гэдэг үгийг та ямар нэг тодорхой сайтыг олохын тулд ашиглаж болно. Жишээ нь: [site:pentadice.com] гэж хайж болно.

Эх бэлдсэн: Pentadice

Эх сурвалж: http://thefamilyhistorian.com.au/


Бусдад түгээгээрэй
Зөвлөгөө