Корона вирусийн вакцин харшил үүсгэх эрсдэлтэй

Корона вирусийн вакцин харшил үүсгэх эрсдэлтэй

Бусдад түгээгээрэй

Одоогийн байдлаар дөрвөн хүн Pfizer-BioNTech компани вакцин хийлгэсний дараа харшлын урвал илэрсэн байна.

Харшлын урвал батлагдсан эхний хоёр тохиолдол Их Британийн эрүүл мэндийн хоёр ажилтнаас иржээ.

Хоёулаа харшлын түүхтэй байсан боловч урьд нь вакцины орц найрлагатай холбоотой асуудал гарч байгаагүй байна.

Вакцинтай холбоотой харшлын урвал ихэвчлэн ховор тохиолддог бөгөөд саяд нэг удаа тохиолддог гэж үздэг.

Уг үйл явдал вакцинтай холбоотой эсэхийг судалж байгаа ба вакцин хийлгэсний дараа харшлын урвал шууд илэрсэн тул вакцинтай холбоотой байх нь өндөр магадлалтай байна.

Pfizer вакцин нь 10 зүйлээс бүрддэг бөгөөд эдгээр дунд нийтлэг харшил үүсгэгч байхгүй бөгөөд ганцхан маш ховор тохиолдолд polyethylene glycol буюу PEG нь харшил үүсгэдэг байна.

Уг вакцины Клиникийн 3 дугаар шатны туршилтад орсон 18,801 хүмүүсээс ганцхан хүн харшлын урвал илэрсэн ба үүнийг вакцинтай хамааралгүй гэж үзжээ.

Эх бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж: nytimes.com


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан Сонин хачин