Мэс засалд түлхүү ашиглагдах хий

Мэс засалд түлхүү ашиглагдах хий

Бусдад түгээгээрэй

Мэс заслын өрөөний хийн системийг сайтар шалгасны үндсэн дээр мэс ажилбар явагдах ёстой. Хэрэв ямар нэгэн доголдол үүссэн тохиолдолд мэс ажилбарт хүндрэл учирч болно.

Хүчилтөрөгч:

Хүчилтөрөгчийг бүх төрлийн мэс заслын үед ашигладаг ба эмнэлгийн нөхцөлд 99%-99.5%-ийн шингэн төлөв бүхий хүчилтөрөгчийг ашигладаг. Хүчил төрөгчийг 119°C доош температурт хадгална. Үүнээс гадна хүчилтөрөгч нь өндөр даралтат цилиндрт хадгалдаг. Эмнэлэг болгон хэрэгцээнээсээ хамааран өөр өөрийн хүчил төрөгчийн цилиндртэй байдаг. Гэхдээ мэдэгүйжүүлгийн эмч мэс ажилбарын явцад үсч болзошгүй нөхцөлийг тооцон заавал яаралтай үед ашиглах хүчил төрөгчийн цилиндртэй байх нь чухал.

Ихэнх анестлогийн мониторлогч төхөөрөмжид E-cylindr(яаралтай үед ашиглах хүчилтөрөгч агуулсан цилиндр) суулгагдсан байдаг. Мөн аюулгүй байдлыг хангах зорилгоор E-cylindr-ийн даралт тохируулах цорго нь Wood’s metal-гэх бага хэмд халймтгай металаар хийгдсэн байдаг. Энэ нь орчны температур ихэссэн үед хайлж дэлбэрэлт үүсэхээс сэргийлдэг.  Мөн даралт тохируулах цорго нь 2.2753e+7 паскаль даралтыг тэсвэрлэх чадвартай. Үүнээс гадна e-cylindr-ийн хана нь  34473786.465 паскаль даралтаас дээш даралтыг тэсвэрлэх чадвартай.

Азотын исэл:

Азотын ислийг ихэвчлэн санхүүгийн хувьд хөрөнгө оруулалт сайтай эмнэлгүүд түлхүү хэргэлдэг. Учир нь хадгалах нөхцөл нь маш хэврэг байдагтай холбоотой. Азотын ислийг 97.7°F дээш температурт хадгалах боломжгүй. Мөн хөргөлтийн нарын системгүйгээр шингэх хэлбэрт хадгалах боломжгүй байдаг. Хэрэв шингэн азотын ислийн орчны температур ихсэж азот хийн төлөвт орсон тохиолдолд дэлбэрэлт үүсэх магадлалтай. Ийм учраас аюулгүй байдлыг хангах зорилготой анестлогийн монитоорлогч төхөөрөмжид азотын ислийг агуулах цилиндрийн даралт тохируулагч хавхлагыг Wood’s metal-аар хийгдсэн байдаг. Мөн ихэнх анестлогийн монитоорлогч төхөөрөмжид азотын исэл цилиндрт байх ёстой хэмжээнээс бага хэмжээгээр агуулагддаг. Хэрэв азотын исэл нэг хэвийн температурт хадгалагдвал ууршиж алга болдог.

Азот:

Шингэн хэлбэрийн азотыг өвчтөнд хэвийн бус эдийг устгах зорилгоор хэрэглэгддэгээс гадна арьсны ямар нэгэн хавдрын үед ашиглана. Мөн шингэн хэлбэрийн азотыг хөрөө, дрилл зэрэг мэс заслын төхөөрөмжид ашиглана. 

Нүүрстөрөгчийн давхар исэл:

Нүүрстөрөгчийн давхар исэл нь ямар нэгэн үнэргүй, өнгөгүй, шатамхай бус хий. Ихэвчлэн дурангийн мэс ажилбарын үед түлхүү ашиглагддаг.

source: Morgan & Mikhail’s clinical anesthesiology 6th edition


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан Сонин хачин