ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад Казах үндэсний тоглоом бүртгэгдсэн байна.

ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад Казах үндэсний тоглоом бүртгэгдсэн байна.

Бусдад түгээгээрэй

2020 оны 12 сарын 17-ны өдөр Казах үндэсний оюуны тоглоом болох ТОГЫЗХУМАЛАХ буюу Есөнкоргоол нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

Тогызкумалах нь: Жинхэнэ математик тооцооны тоглоом юм. Харин математик нь хүн төрлөхтний амьдрал ахуйтай нягт холбоотой шинжлэх ухаан гэдгийг хүн бүхэн мэднэ.

Тогызкумалахын тоглолтын явцад хоёр талын тэмцлийн хүнд нөхцлүүдийг шийдвэрлэхэд маш ухаалаг сэтгэж тооцоолох, математик үйлдлүүдийг хурдан хийж гүйцэтгэх шаардлага гардаг, маш олон хувилбарууд бий болдог.

Энэ утгаар энэ тоглоомын шинжлэх ухаанч чанар илэрдэг. Түүний хамт түргэн сэтгэх маш их тэвчээр, анхаарал, мэдрэмж, хянуур хариуцлага шаардаж,хүнд байдлаас гарах арга ухаан эрж уран нүүдэл хийгээд тэмцэлдэж ялалт хийх ( хожих ) чанаруудаар урлаг спортын шинж чанар нь илэрдэг.

Уг тоглоомоор хичээллэсэн хүн бүхний хүмүүжил, эрүүл мэнд, сурах идэвх нь сайжарч, хэний боловч шинийг сэдэх, зохион бүтээх авьяасыг хөгжүүлж, бүтээлч санаачлагыг сайжруулдаг онцлогтой.

Ах дүү Казах, Киргизийн ард түмний дунд эрт дээр үеэс дэлгэрч өнөөг хүртэл мартагдалгүй өвөг дээдсээс үе залгамжлан ирсэн хэзээ, хаана, хэн зохиож, сэдэж олсон нь нарийн тогтоогдоогүй бөгөөд хоньчдын алгебр гэж нэрлэгдсэн шатар, даамаас дутуугүй энэ тоглоомыг мал аж ахуй эрхэлсэн нүүдэлчид байсан Казахын ард түмэн бүтээснийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд судлаачид 4000 жилийн түүхтэй гэж үзэж байгаа.

Үүнээс гадна Турк үндэсний оюуны тоглоом МАНГАЛА, Кыргыз үндэсний оюуны тоглоом ЕСӨНКОРГООЛ ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдээд байна.

Эх бэлтгэсэн: Pentadice

Эх сурвалж:

https://ich.unesco.org/en/news/unesco-assembles-peoples-around-transnational-traditions-like-couscous-one-of-32-new-inscriptions-on-its-intangible-heritage-lists-13288


Бусдад түгээгээрэй
Спорт Тоглоом