Мэс заслын өрөөний орчин

Мэс заслын өрөөний орчин

Бусдад түгээгээрэй

Температур

Ихэвчлэн мэс заслын өрөө нь бага зэрэг сэрүүн хүйтэн байдаг. Мэс заслын өрөөний температур нь 20°C-24°C байна.

Чийгшил  

Мэс заслын өрөөний чийгшлийн төвшинг 20-60% хооронд байлгах хэрэгтэй. Агаарын чийгшил хэт бага байх нь агаарт тоос тоосонцор чөлөөтэй хийсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Мөн агаарын чийгшил хэт өндөр байх нь тоног төхөөрөмжид гэмтэл үүсэхэд нөлөө үзүүлж болно.

Агааржуулалт

Цаг тутамд 20%-аар агааржуулалтыг хийх нь бактерийн өсөлтийг багасгахад нөлөөлдөг.

Радиац

Флюороскопи, бөөрний чулуу авах зэрэг мэс ажилбарын үед рентген туяа ашиглах шаардлагатай байдаг. Рентген туяаны улмаас нүд, бамбай булчирхай, эр эм билэг эрхтэнд ямар нэгэн үйл ажиллагааны доголдол үүсч болно. Хэрэв эмч ажилтан эсвэл өвчтөн ямар нэгэн байдлаар рентген туяанд хэт их өртсөн бол өмнөх хувь хүний мэдээлэл дээр тулгуурлан хэр их цацрагт өртсөн болохыг тодорхойлж болдог.


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан