Харьцангуйн онол:

Харьцангуйн онол:

Бусдад түгээгээрэй

Альберт Эйнштейн уг онолоо  “Халуун пийшин дээр гараа нэг хором тавь, бүхэл бүтэн нэг цаг өнгөрсөн мэт урт удаан санагдана. Харин сайхан бүсгүйтэй нэг цаг хөгжилтэй яриа дэлгэн суу, дөнгөж нэгээхэн хором өнгөрсөн мэт санагдах болно” гэж тайлбарлажээ.

Уг онол нь цаашдын ертөнцийн мөн чанарыг тайлах сансар, одон орон судлал болон цаг хугацаа болон орон зайг судлах физикийн салбарудын түлхэц болж өгсөн. Мөн түүнчлэн уг онол болон түүний таталзлын тухай онол нь хүмүүсийн сонирхлыг сансар огторгуйруу татсан юм.

Уг онол нь цаг хугацаа ба орон зайн (огторгуйн) бүтэц мөн түүнчлэн Таталцлын (Гравитацийн) ухааныг судалдаг. Энэхүү онол нь харьцангуйн тусгай ба ерөнхий гэсэн Альберт Эйнштейний нээсэн шийдвэрлэх хоёр физикийн онолуудаас бүрддэг. Харьцангуйн тусгай онол нь бие биеийнхээ хувьд харьцангуйгаар хөдөлж байгаа ажиглагчдын өнцгөөс, цаг хугацаа ба орон зайн харьцаа болон түүнтэй холбоотой үзэгдлүүдийг тодорхойлдог. Түүн дээр суурилан массаас шалтгаалан орон зай ба цаг хугацааны муруйлтаас Таталцал үүсдэг гэсэн харьцангуйн ерөнхий онол гарчээ. Орон зай, цаг хугацаа нь харьцангуйн онолын суурь тэгшитгэлд өргөн хүрээнд адил хэмжээтэй гарч үргэлжилсээр Огторгуй хугацаа/цаг гэсэн дөрвөн хэмжээст бүтэц рүү нэгддэг. Өөрөөр хэлбэл баруун гар талын зурагт үзүүлсэн тор нь цаг хугацааны хэмжээс бөгөөд бөмбөг нь орон зайн хэмжээсийг илэрхийлэх ба эдгээр нь өөр харьцуулах системд холилдон хувирч дөрвөн хэмжээст бүтэцийг үүсгэнэ.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Сонин хачин