Дэлхийг өөрчилсөн нээлтүүд PART 2

Дэлхийг өөрчилсөн нээлтүүд PART 2

Бусдад түгээгээрэй

1.Зай-Хамгийн анхны зай 2000 жилийн өмнө хийгдсэн гэж үздэг юм. Харин бидний өдөр тутам хэрэглэгддэг зайны суурийг 1802 оноос үйлдвэрлэж эхэлсэн.

2. Хэвлэх машин-Цаг хугацааны явцад үүсч байсан хэвлэх машинуудаас санаа авч 1440 оны үед Германд  бидний мэдэх хэвлэх машиний суурь тавигдсан гэж үздэг.

3.Морзын код ба телеграф-1830-1840 оны хооронд Самуел Морз болон бусад эрдэмтэд алсын зайн холбоо нь дээр ажиллаж телеграфыг бүтээсэн ба үүгээр мэдээллийг морзын кодын тусламжтай дамжуулдаг байжээ.

4.Ган-Чулуу, хүрэл, төмөр гэх дарааллаар зэвсгийн үеүүдийг нэрлэхэд илүүдэхгүй гэхдээ эдгээрийг халж тэдний дээр гаран орчин үед өдөр тутам хэрэглэгддэг болсон металл бол ган юм.

5.Антибиотик-Анх 1877 онд Луи Пастер, Роберт Кох нар бичил биетний эсрэг үйлчилгээтэй эмийн талаар хэлэлцэж байсан бол Александр Флеминг 1928 онд анхны антибиотик болох пенциллинийг гаргаж авсан юм. Хэрвээ антибиотик байхгүй байсан бол бид халдварт өвчин гэх зүйлээс үхтлээ айдаг дундад зууны сэтгэлгээтэй хэвээр байх байсан.

6.Рентген туяа-1895 онд Вильгельм Конрад Рентген нь өөрийн туршилтын үед үүссэн хачирхалтай үзэдлийг олж харсан байна. Үүнээс хойш тэрээр энэ үзэгдлийг мөн чанарыг олохын тулд судалгаа хийж Рентген туяаг нээсэн юм. Өдгөө рентген нь анагаахын салбарын салашгүй нэгэн хэсэг болж өвчтөнүүдийг оношлоход өндөх хувь нэмэр оруулж байгаа билээ.

7. Хөргөгч-Тиймээ 1927 оноос дэлгэрч эхэлсэн уг бүтээл нь гайхамшиг байсан бөгөөд хүнс, эм тариа болон мууддаг бүтээгдэхүүнүүдийг удаан хугацаанд хадгалах боломжийг бидэнд өгсөн билээ.

8.Зурагт-Энэ бол одоо үед өдөр тутмын хэрэглээ болсон бөгөөд бидний мэдээлэл хурдацтайгаар авах хамгийн анхны зэвсэг байсан билээ.

9.Интернет-Бидэнд мэдээллийн эрин зуун гэж хэлэгдэх үеийг эхлүүлж өгсөн гэхэд хэлсдэхгүй уг бүтээл нь биднийг орчин үетэй мөр зэрэгцэхэд зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг болжээ.

10.Компьютер-Энэ бол дахин нэг төрлийн гайхамшиг юм.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Сонин хачин