Ихэвчлэн тохиолдох эмэгтэйчүүдийн аарцгийн хэлбэр

Ихэвчлэн тохиолдох эмэгтэйчүүдийн аарцгийн хэлбэр

Бусдад түгээгээрэй

Эмэгтэйн аарцаг янз бүрийн хэлбэртэй байдаг. Эндээс ихэвчлэн тохиолддог хэлбэрийг танилцуулая.

1.Эмэгтэй хэлбэрийн аарцаг(gynaecoid pelvis) нь элбэг тохиолдох ба хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой хэлбэр.

2.Андропойд(anthropiod) хэлбэрийн аарцаг нь зуйван амсартай, шулуун хэмжээ нь хэвийн эсвэл ихэссэн, хөндлөн хэмжээ нь багассан байх учир төрөлтийн явц удаашрахад нөлөөлнө.

3.Андройд(android) хэлбэрийн аарцаг нь зүрхэн хэлбэрийн амсартай, өргөн хэсэг нь нарийссан, өндөр чацтай эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог. Андройд хэлбэрийн аарцагт ургийн толгойн суман заадас аарцгийн хөндийд хөндлөн тавигдаж, цлмаар төрөлтийн саатал үүсэх шалтгаан болно. Энэ нь эмгэтэй хэлбэрийн аарцагтай харьцуулахад төрөлт удааширч, мэс ажилбарын тусламжтай төрөх нь илүү тохиолдоно.

4.Хавтгай(Platypelliod) хэлбэр зонхилон  тохиолдохоос гадна, эдгээр хэлбэрүүд хавсарсан холимог хэлбэрийн аарцаг тохиолдож болно. Нийт эмэгтэйчүүдийн 40-50% нь эмэгтэй хэлбэрийн, 20% нь андройд, 25% нь мичин, 2-5% нь хавтгай аарцаг тус тус тохиолдоно.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан