Ургийн толгойн хэмжээсүүд

Ургийн толгойн хэмжээсүүд

Бусдад түгээгээрэй

  • Бага ташуу хэмжээ: Дагзны хонхроос, их зулайн урд иртэг хүртэл, шулуун хэмжээ нь 9,5 см, тойрог нь 32 см байдаг. Өврийн янзтай дагз, түрүүлэлтийн үед ургийн толгой бага ташуу хэмжээгээр төрнө.
  • Дунд ташуу хэмжээ: Дагзны хонхроос, духны үстэй хэсгийн зааг хүртэл, шулуун хэмжээ 10 см, тойрог нь 33 см байна. Арын янзтай дагз, түрүүлэлтийн үед ургийн толгой дунд ташуу хэмжээгээр төрнө.
  • Шулуун хэмжээ: Дагзны төвгөрөөс цох хүртэл, шулуун хэмжээ нь 11,5-12 см, тойрог нь 34 см байна. Толгойн оройн түрүүлэлтийн үед энэ хэмжээгээр төрнө.
  • Их ташуу хэмжээ: Эрүүний оочноос толгойн орой хүртэл, шулуун хэмжээ нь 13 см, тойрог нь 38-42 см байдаг. Дух түрүүлэлтийн үед их ташуу хэмжээгээр төрөх бөгөөд хэвийн аарцгаар энэ хэмжээгээр төрөх боломжгүй юм.
  • Босоо хэмжээ: Хэлэн доорхи яснаас, их зулай хүртэл, шулуун хэмжээ нь 9,5 см, тойрог нь 32 см байдаг.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан