Нярайн хүүхдийн дулаан зохицуулалт

Нярайн хүүхдийн дулаан зохицуулалт

Бусдад түгээгээрэй

Нярай хүүхдийн биеийн хэвийн дулаан 36.5-37.5С байдаг.Төрсөний дараа хүүхдийн биеийн халуун гадаад орчим нөлөөгөөр аажийм буурч, дараа нь өгсдөг.Энэ нь орчны температурын нөлөөнд нарийн дасан зохицох чадвар дутуу,нярайн дулаан үүсэлт дулаан алдалтаас бага,халуун үед дулаан алдалтыг ихэсгэж, хүйтэн үед дулаан алдалтыг ихэсгэж, хүйтэн үед дулаан үүгэх чадвар хязгаарлагдмал байдагтай холбоотой.

Дулаан алдалтын шалтгаан:

1.Нярайн 1кг биеийн жинд ноогдох биеийн гадаргуун талбай насанд хүрэгчидтэй харьцуулахад 3 дахин их, насанд хүрэгчдэд 0.023м2/кг, гүйцэд нярайд 0.065 м2/кг дутуу нярайд 0.15м2/кг байдаг.

2.Нярайн амьсгалын минутын эзэлхүүн насанд хүргэгчидтэй харьцуулахад 2 дахин их

3.Арьсан доорхи нөхөн эдийн хөгжил сул.Жирэмсэний сүүлийн саруудад өөхөн эд хөгжиж хуримтлагдаж эхэлдэг ба энэ нь дулаан зохицуулалтанд чухал үүрэгтэй.Өөхөн эд эрүүл гүйцэд нярайд биеийн жингийн 16% 1-р зэргийн дутуу нярайд-5%,2-р зэргийн дутуу нярайд 3%-ийг эзэлдэг.Дулаан үүсэлт бор өөхөнд явагддаг.Ялангуяа даарах үед бор өөхний задрал идэвхижиж, дулаан үүсэлт нэмэгддэг.Бор өөх эрүүл гүйцэд нярайд биеийн жингээс хамаарч 5-8% буюу 25-35гр байдаг.Энэ нь өөхөн давхаргын дор, даалны хооронд суганд өвчүүний ард, хүзүүний булчинг тойроод бөөрний дээд булчирхай, бөөрөнд байрладаг.Хэт дутуу нярайд бөр өөх биеийн жингийн 1-2% эзэлдэг.

4.Бодисын солилцооны хүчилшил

5.Цусны чихэр багадалт

Нярай хүүхэд дулаан алдах зам:

  • 1.Хүүхэд дулаанаа алсад алдах – Энэ нь дулаан алдалтын 43% эзэлдэг ба нярай хүүхэд зулайгаараа дулаан их алддаг.
  • 2.Амьсгалаар алдах – Дулаан алдалтын 37% эзэлдэг.
  • 3.Ууршлаар алдах – Дулаан алдалтийн 16% эзэлдэг. Хүүхэд их нойтон төрдөг тул биеийн гадаргуугаас ус ууршиж хүүхэд дулаанаа алдах нөхцлийг бүрдүүлдэг.1мл ус ууршихад 540ккал энерги алдагддаг.
  • 4.Хавьтлын замаар алдах – Дулаан алдалтын 4% эзэлдэг.Хүүхдийн биед хүрч байгаа бүх зүйл хүүхдийн өлгий, хүүхдийг хэвтүүлж байгаа гадаргуу, эмч сувилагчийн гар,бүх зүйл дулаан байх ёстой.

Биеийн дулаан алдалтын эмнэл зүй:

Хүүхэд тайван бус уйлагнаж,хөхөө хөхөхгүй байснаа унтаа ноомой,хөдөлгөөний идэвхгүй,уйлахгүй болно.Хүүхдийн арьсны өнгө өөрчлөгдөж хацар ягаарч хүйтэн болно.Амьсгалын тоо зүрхний цохилтын тоо цөөрч,амьдралын амин чухал эрхтэнүүдийн үйл ажиллагаа дарангуйлагдана.Хүүхэд илчээ дулаан үүсэхэд зарцуулах тул биеийн өсөлт зогсож,биеийн жингээ муу нэмнэ.


Биеийн дулаан алдалтаас сэргийлэх:

  • Хүүхдийг төрсөний дараа түргэн хуурайшуулж,дулаан өлгийгөөр өлгийдөх эсвэл эхийн дулаан биеэнд нааж хөхөөр хооллох нь дулаан алдалтаас сэргийлэх гол арга юм.
  • Бага жинтэй нярай хүүхэд зөвхөн даарсны улмаас нас барж ч болдог учир түүнийг дулаан байх асуудал туйлын чухал.
  • Эмнэлгийн нөхцөлд нярай хүүхдийн өрөө тасалгааг дулаан байлгах, агаар халаагчтай кувезелд хийх, халаалттай ширээн дээр тавих, \имж/ арга зэргийг ашиглана.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан