Хүүхдийн мухар олгойн үрэвсэл

Хүүхдийн мухар олгойн үрэвсэл

Бусдад түгээгээрэй

Хүүхдийн цочмог мухар олгойн онцлог

            Бага насны хүүхдэд өндөр халууралт, гэдэс дүүрэлт, суулгалт үүсдэг онцлогтой. Хүүхдийн сэмж бүрэн хөгжөөгүй байдаг учир олгойн үрэвслийн процессийг хязгаарлаж барьж байх талаараа муу тул үрэвсэл хурдан дамжирна. Насанд хүрсэн хүнийг бодоход үрэвслийн явц түргэн. Хүүхэд уйлагнаж тайван бус болдог, хүүхдийг сайн тайвшруулахгүй бол эмчид хэвлийг тэмтэрч үзэх боломж муу байдаг.

Мухар олгой гэж юу вэ?

Мухар олгой нь бүдүүн гэдэсний tenia liberia-н шууд үргэлжлэл болон холбогдсон, түүний төгсгөлд унжлаг болж өгдөг , өт(цилиндир) хэлбэрийн нарийн хөндийт эрхтэн юм.

Өнөө үед: Мухар олгойн ургацгийн салст бүрхэвчийн мэдрэл- шүүрлийн зохицуулга алдагдаж үрэвсэл үүсэхийг цочмог аппендицит гэнэ.

Мухар олгойн цочмог үрэвсэл нь хэвлийн буглаа, хэвлийн түгээмэл үрэвслээр хүндэрч үхэлд хүргэж болдог аюултай өвчин юм.

Цочмог мухар олгой үүсэх шалтгаан

  • Хавдар( ямар нэгэн нян цусны замаар эд зэргэлдээ эрхтнээс авч болно).
  • Механик нөлөөлөл(цагааан хорхой, хялгас, стрептококк, хөндийн даралт       ихсэх)
  • Цус , тунгалгийн замаар
  • Мухар гэдэсний хөдөлгөөний зогсонгшил
  • Тэжээх судасны агшилт болон бүлэнээс болж бөглөрснөөс үүсч болно
  • Вирус (ханиад гм)
  • Өвөрмөц(Дох, Сүрье)
  • Харшил (эм, ургамал гэх мэт)

Бага насны хүүхдийн бие махбодын урвалт чанар нь гүйцэд бүрэлдэж хэвшээгүй байх учир цочмог мухар олгойн хүүхдэд зарим онцлогтой явагддаг. Хүүхдийн цочмог мухар олгойн хүнд явцтай онош тавихад төвөгтэйн дээр хүндрэл үүсч үхэлд хүргэх нь цөөнгүй байна. 2хүртлэх насны хүүхэд цочмог олгойгоор өвдөх ховор харин 4-12 насны хооронд хамгийн олон өвчилдөг юм. Хүүхдийн мухар олгой нь явц маш хурдан явагддаг учир мухар олгойн нь эхний хэдэн цагийн дотор үхжиж цоорох хэлбэрт ч орох нь цөөнгүй. Мухар олгойн 28% хүртлэх түгээмэл гялтантас хүндрэлээр өгч болох тухай зарим судлаач мэдээллэсн байдаг.

Мухар олгойн онош тавих хамгийн чухал нь хэвлийн урд хана чангарсан эсэх маш зөөлөн өнгөц тэмтэрч үзүэх хэрэгтэй. Хүүхэд уйлж бахиран хэлийн урд ханыг чангалан, хөндүүртэй газрг үл зааж чадна. Мухар олгойн цочмог үрэвсэл насанд хүрэгчдийн адил гэнэт цочмогоор үүсэх ба хэвлий нийтдээ өвдөх , бөөлжих, бие арзайж чичрэх халуун 39*С хүрэх өтгөн хатах буюу шингэнээр суулгах шинжээр илэрдэг.Дээрх шинж тэмдэг нь ходоод гэдэсний хямрал ын өвчинтэй төөрөгдүүлдэг.

Биеийн халуун: 37,5-38, градус

Судасны лугшилт 1мин 120 ба түүнээс олширч болно.

Олигоури

Хэл хуурай

Хүүхдэд мухар олгойн онош тавихдаа хэвлийг чагнах уушги цус шээсний шинжилгээг нь хийх нь чухал. Онош тавихдаа хүүхдэд элбэг тохиолддог бусад өвчнүүдтэй харцуулж үзэх Ходоод нарийн гэдэс(гастроэнтерит)  , бүдүүн гэдэс( колит) , Пневммококкын гялтантас, баруун цавины хонхор хавьд нарийн гэдэс бүдүүн гэдэсрүү чихэлдэх.,зарим үед ушигны хатгаатай цочмог онош тавихад ач холбогдолтой. 

Хэвлийн хөндийг тогшиход  хэвлийн баруун доод хэсэгт дүлий чимээ олж болох бөгөөд ийм дүлий чимээ мухр олгойн үрэвслийн хүндрэлийн нэг хэлбэр болох мухар олгойн нэвчдэс үүсэхэд сэмж чухал үүрэг гүйцэтгэдэг.

Мухар олгойн үрэвслийн оношилгооны Алварадо-ын үнэлгээ

Өвөрмөц шинж

Кохерийн шинж нь гэнэт аюулхай орчим өвдөж эхэлдэг.

Симптом Волкович-1: Хэвлийн баруун доод хэсгийг зүүн доод хэсэгтэй харьцуулан тэмтрэхэд хэвлийн баруун доод талын булчин атрофи болсон байна. Уг шинж архаг аппендицитийн үед тод илэрдэн.

Симптом Волкович-2: Мухар гэдэс орчимд түлхэж үзэхэд өвдөлт ихсэх

Симптом Волкович-3: Өвчтнийг зүүн хажуугаар хэвтүүлэхэд хэвлийн баруун доод хэсгийн өвдөлт нэмэгдэхийг хэлнэ.

Симптом Кохер-Волковича: Гэнэт аюулхай орчим өвдөж байгаад өвдөлт хэвлийн баруун доод хэсэгт шилжин байрлахыг хэлнэ.\асуумжаар илрүүлнэ.\

Симптом Ичинхорлоо-Гооша-Анаргула: Үзлэг хийхээс өмнө судасны лугшилтыг тоолно, үзлэг хийсний дараа судасны лугшилтыг тоолоход олширсон байна.

Симптом Раздольского: Хэвлийн баруун доод хэсэгт эмзэглэл ихэссэн байх, арьсны гиперэстези илрэх

Симптом Ровзинга: Өвчтөнөө хэвтүүлж байгаад хэвлийн зүүн хажуу талаас нь уруудах гэдсийг дэлүүний өнцөгөөс доох нь хэсэгт баруун гарынхаа алганы хажуугаар дарж улмаар даралтаа сулруулж хөндийрүүлэхгүйгээр шахаж түлхэж өгнө. Энэ үед хэвлийн баруун доод хэсэгт өвдөлт үүсдэг. Учир нь бүдүүн гэдсэнд байгаа хий зүүн хажуугаасаа шахагдаж баруун тал руугаа шилжиж мухар гэдэс, түүний сэртэнгийн уг руу “хийн долгион” маягаар очиж нөлөөлснөөс өвдөлт үүсдэг байна

Симптом Шоткин-Блюмберга нь хэвлийн өмнө ханыг зөөлөн дарж байгаад гараа гэнэт огцом авахад өвдөлт илрэхийг хэлдэг. Хэвлийн гялтан цочирч үрэвссэний шинж юм.

Зовиур

  • Голдуу үдэш болон үүрээр, шөнө өвдөж эхэлнэ.
  • Дотор муухайрч, огиулна.
  • Мак-Бурнейн /Ланц/ цэг дээр эмзэглэлтэй

Ялган оношилгоо

  1. Острый гастро-энтерит
  2. Острый панкреатит
  3. Ходоод дээрх гэдэсний цоорсон шарх
  4. Острый холецистит
  5. Пиелонефрит баруун талд
  6. Острый аднексит
  7. Апоплекси
  8. Умайн гаднах жирэмслэлт См.Промптов

Оношилгоо

Асуумж: Зовуурь, өвдөлтийн эхлэл, анх өвдсөн байрлал, өвдөлтийн шилжилт, хүч, бөөлжисөн, суулгасан эсэх. Эм тариа хэрэглэсэн байдал

Бодит үзлэг:

  • Ерөнхий үзлэг: арьс салстын байдал, биеийн байдал, байрлал,
  • Хэсэгчилсэн үзлэг: Мухар олгойн өвөрмөц шинжүүдийг илрүүлэх
  • Шаардлагатай бол шулуун гэдэс, үтрээний үзлэг хийх

Цусны шинжилгээнд – лейкоцитоз, гранулоцитоз, цагаан эсийн зүүний хазайлт, СОЭ ихсэх

Хэт авиан шинжилгээЭХО

  • Мухар олгойн голч 0,6 см (>6mm)-ээс илүү гарах
  • Мухар гэдэс, цутгалан гэдэс, мухар олгойн орчим шингэн, үүсгэвэр тодорхойлогдох
  • Мухар олгойн чацархай болон ойр орчмын өөхөн эдийн нягтрал ихсэх, их бага хэмжээний нэвчдэст өөрчлөлт илрэх
  • Мухар гэдэс, цутгалан гэдэс, мухар олгойн орчмын тунгалгын булчирхайн томролт илрэх бөгөөд тэр орчмын тунгалгын булчирхай нь ихэвчлэн 0,5см-ээс их хэмжээтэй болдог.
  • Мухар олгойн хөнийд хавагнал үүссэнээс хий тодорхойлогдохгүй болно.
  • Хэт авиан өнгөт допплерт мухар олгой, мухар олгойн чацархайд судасны зураглал эрс олшрох бөгөөд, спектрт-допплерт цусны урсгалын хурд илэрхий нэмэгдэх зэрэг шинжүүд илэрдэг байна.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан