Хэвлийн зарим зүслэгүүд

Хэвлийн зарим зүслэгүүд

Бусдад түгээгээрэй

1.Lanz болон Gridiron зүслэг-Мак-бурнея цэг дээр хийгдэх 2 зүслэг. Lanz нь хөндлөн зүслэг харин Gridiron нь ташуу зүслэг. Мухар олгойн хагалгаанд хэрэглэдэг.

2.Paramedian зүслэг(2 дугаартай зүслэг)-Ховор хэрэглэгддэг. Хүний биеийн дунд шугамын хажуугаар хийгддэг бөөр, дэлүү, бөөрний дээд булчирхайн хагалгаанд хэрэглэдэг. Булчин их гэмтээдэг тул булчингийн хатингаршилүүсэх магадлалтай.

3.Kocher зүслэг(3 дугаартай зүслэг)-Хавирганы нум нь доогуур хийдэг зүслэг. Цөсний хагалгаанд ихэвчлэн хэрэглэгдэж байсан.

4.Chevron зүслэг(4 дугаартай зүслэг)-Kocher-ын зүслэгийг үргэжлүүлж нөгөө талд хийж үргэлжлүүлсэн хэлбэр. Энэ нь улаан хоолойн хагалгаа, гастрекэктоми, хоёр талын адреналэктоми, элэгний тайралт, элэг шилжүүлэн суулгахад ашиглаж болно.

5.Midline зүслэг буюу биеийн гол шугамаар хийгддэг. Midline зүслэг хэвлийн хөндийн дотоод эрхтнүүдийн ихэнх хэсэгт нэвтрэх боломжийг олгодог.

6.Pfannenstiel зүслэг- Эмэгтэйчүүдийн эмч, урологийн эмч нар хэрэглэдэг. Аарцгийн эрхтэн, давсаг, түрүү булчирхай, кесар хагалгаанд ашиглана.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан