Перинаталь үеийн нэршил

Перинаталь үеийн нэршил

Бусдад түгээгээрэй

Жирэмсний тээлтийн бүтэн 22 долоо хоногоос эхлэн төрсний дараах 7 хоног хүртэлх хугацааг перинаталь үе гэнэ. Дотор нь 3 ангилна:

  • Антенаталь: Жирэмсний 22 долоо хоногоос төрөх үйл ажиллагаа эхлэх хүртэлх үе
  • Интранаталь: Төрөлтийн үйл ажиллагаа эхлэх үеээс хүйг таслах хүртэлх
  • Постнаталь: Төрсний дараахаас эхдээх амьдралын эхний 7 хоног

Нярай үе гэдэг нь: Төрсний дараах амьдралын эхний 28 хоногийг хэлдэг. Дотор нь:

  • Нярайн эрт үе: Төрсний дараах эхний 7 хоног юм.
  • Нярайн хожуу үе: Амьдралын эхний 8 дахь хоногоос 28 хоног хүртэл үргэлжлэх хугацаа юм.

Тээлтийн нас гэдэг нь: Үр хөврөл бүрэлдэн тогтсон цагаас эхлэн тооцох ургийн жинхэнэ насыг хэлнэ. Тооцохдоо сүүлд хэвийн үзэгдсэн сарын тэмдгийн эхний өдрөөс эхлэнэ.

Дутуу нярай: Жирэмсний тээлтийн бүтэн 37 долоо хоногоос дотогш төрсөн нярайг хэлнэ

Гүйцэд нярай: Жирэмсний тээлтийн бүтэн 37 долоо хоногоос 42 долоо хоног хүртэлх хугацаанд төрсөн нярайг хэлнэ.

Илүү тээлттэй нярай: Жирэмсний тээлтийн бүтэн 42 долоо хоногоос дээш төрсөн нярайг хэлнэ.

Бага жинтэй нярай: Төрөх үеийн жин 2500граммаас бага байхыг хэлнэ.

Хэт бага жинтэй нярай: 1500граммаас бага байх                                 

Туйлын бага жинтэй нярай: 1000 граммаас доош байх

Ургийн өсөлтийн хоцрогдол: Нярай хүүхдийн төрсөн жин ба урт нь тээлтийн насны хэвийн үзүүлэлтээс бага байхын хэлнэ.

Амьд төрөлт: Ураг эхээс бүрэн салах болон салгасны дараа амьсгалах, зүрх цохилох, хүйн судас лугших, булчин хөдлөх зэрэг амьдралын шинж тэмдгүүдийн нэг нь илэрвэл тээлтийн хугацаа , хүй тасалсан,ихэс ховхорсон зэргээс үл хамааран амьд төрөлт гэнэ. Харин ураг эхээс салсны дараа амьдралын шинж тэмдгүүдийн аль нь ч илрээгүй бол жирэмсний тээлтийн хугацаанаас үл хамаарч амьгүй төрөлт буюу ургийн нас баралт гэнэ.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан