Хүүхдийн шүдэнд хар түрхлэг түрхэх үү?

Хүүхдийн шүдэнд хар түрхлэг түрхэх үү?

Бусдад түгээгээрэй

Ихэнх хүмүүсийн шүдний эмч нараас асуудаг асуултын бараг нэгт орох асуулт бол хүүхдийн шүдэнд хар түрхлэг түрхэх үү?

Энэ нь яадаг вэ? гэж маш их асуудаг. Тухайн хүмүүсийн асуудаг цоорлын явцыг удаашруулах хар түрхлэг (saforide гэж бас нэрлэдэг) дараах үйлчилгээтэй.

Энэхүү хар түрхлэгний үйлчлэл юу вэ?

  1. Шүдний гадаргуу дээр үүссэн бактерийн эсрэг үйлчилгээ бөгөөд цоорлын улмаас болж эрдсээ алдсан шүднийг эрдэсжүүлж өгдөг.
  2. Шүдний гадаргууд үүссэн цоорлын хэсгийг халдваргүйжүүлнэ. Тэгснээр цоорлыг тухайн түвшинд нь барьж тогтоож байна гэсэн үг юм.

Шүдэнд түрхэх үед зөвхөн цоорсон хэсэг харалж үлддэг. Харагдах байдлыг зургаар хавсаргав.

Хэзээ хар түрхлэгийг ямар зорилгоор хэрэглэдэг вэ?

Энэхүү хар түрхэлийг зөвхөн сүүн шүдний өнгөц болон дунд цоорлын үед түрхэдэг. Энэ нь цоорлыг шууд зогсоож байгаа зүйл биш ба цоорлын явцыг удаашруулж саармагжуулах, паалангүй болсон шүдийг хатууруулах, хоёрдогч цоорлоос урдьчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа юм.

Хүүхдийнхээ шүдэнд хар түрхлэг түрхсэний дараа юуг анхаарах ёстой вэ?

  • Түрхсэний дараа 21-30 хоногийн дараа эмч давтан үзлэг хийж шалгана.
  • Тухайн түрхлэг нь амны хөндийн ариун цэвэртэй шууд хамартай учир эцэг эх асран хамгаалагч нар нь хүүхдийнхээ шүдийг тогтмол угааж өгч байх шаардлагтай.
  • Шүд угаалт тогтмол биш байснаар түрхлэгний үйлчлэл идэвхигүй болж цоорол цааш үргэлжилдэг ингэснээр ихэнх эцэг эх хар түрхлэг шүдэнд муу гэсэн ойлголттой байдаг. Иймээс амны хөндийн ариун цэвэр МАШ ЧУХАЛ юм.

Анхаарах зүйл

Зөвхөн эмчийн хяналтан дор, цоорч эхэлж байгаа, цоороод удаагүй, өвчин ороогүй шүдэнд түрхүүлэх бөгөөд түрхүүлсэнээс хойш 20 минут орчим юм идэж уулгахгүй байх.

Эх бэлтгэсэн: Pentadice


Бусдад түгээгээрэй
Анагаах ухаан Зөвлөгөө